Норвеги: Эрүүл мэндийн сайд “иргэд ууж идэж, тамхи татаж хүссэнээ хийх хэрэгтэй” гэв

 

Норвеги улсын Эрүүл мэндийн яам саяхан шинэ сайдтай болжээ. Шинэ сайд ажлаа хүлээж аваад удалгүй

Эрүүл мэндийн сайд Сильви Листхаугийн хэлснээр тамхичид яг л гадуурхагдсан мэт байдаг гэжээ. Тэрээр мөн цагаачлалыг эсэргүүцдэг популист улс төрчдийн нэг юм.

Олон нийтийн шүүмжлэлд өртсөн сайд энэ тухайгаа тайлбарлахдаа “миний олон нийтийн эрүүл мэндийн талаарх ажлаа эхлүүлж буй арга барил маш энгийн. Би ямар нэг ёс суртахуунтай холбоотой бодлого төлөвлөөгүй. Мөн хүмүүст хэрхэн амьдрахыг нь заахгүй. Харин оронд нь тэднийг сонголтоо хийхэд нь туслах мэдээллээр хангахыг хичээх болно” хэмээн ярьжээ.

Үргэлжлүүлэн “иргэд юу сайн, юу муу гэдгийг мэднэ гэж бодож байна. Тамхи татдаг хүмүүс бусдаас нуугдах шахам байдаг, энэ бол тэнэглэл. Тамхи татах муу ч гэсэн насанд хүрэгчид эрх чөлөөтэй сонголт хийх хэрэгтэй” гэжээ.

Норвеги улсын Хорт хавдрын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс хатагтай Листхаугийн мэдэгдлийг олон нийтийн эрүүл мэндэд тун хор хөнөөлтэй үйлдэл хэмээн буруутгасан байна. Учир нь Эрүүл мэндийн сайдын хэлсэн үгийг олон хүн анхаарал хандуулж дагана гэжээ. Шинэ сайд хэд хэдэн удаа олон нийтийн өмнө тамхи татаж байгаа нь гэрэл зурагчдын дуранд өртжээ. 

 

Norway39s health minister says that people should be allowed to smoke and drink amp 39 as much as they want amp 39

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.