Жадд Трамп дэлхийн аварга болж 1.7 тэрбум төгрөгийн шагнал хүртлээ

 

Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс 17 хоногийн турш Англи улсын Шеффилд хотноо зохион байгуулагдаж урьд шөнө аваргаа тодрууллаа.

59951317 10155996133677062 4358660613027659776 o 01 

Шигшээ тоглолтод дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс (1998, 2007, 2009, 2011) болон дэлхийн чансааны долоо, 2011 оны дэлхийн аваргын аман хүзүү Жадд Трамп нар тунан үлдсэн юм. Урьд өмнө нь хоёр тамирчны хувьд 32 удаа учраа тааран тоглоход нэг удаа тэнцэж 22 удаад нь Жон Хиггинс хожоод байгаа юм. Тоглолтын эхний сет 4:4 тэнцээгээр өндөрлөсөн бол хоёр дахь сетиийн дараа Жадд Трамп 12:5 харьцаагаар тэргүүлсэн. 

Гуравдугаар сет: Энэ сетэд хэн хэн нь тун хянамгай тоглолтыг үзүүлж байсан ч 147 оноо авах боломжийг эрэлхийлж байсныг тэмдэглэх хэрэгтэй. 

Шийдвэрлэх дөрөвдүгээр сет: Гуравдугаар сет 16:9 харьцаагаар Трампын давуу байдалтай төгссөн ба Трамп дэлхийн аварга болоход ердөө хоёр хожил хэрэгтэй байсан юм.

59723712 10155995868127062 8852244810455580672 o

Тэр үүргээ маш сайн биелүүлж Хиггинс аваргад дахин хожил олголгүйгээр снукер биллиардын шинэхэн дэлхийн аварга боллоо. Жадд Трамп ийнхүү дэлхийн аварга болсноор дэлхийн чансааны 2-т бичигдэхийн сацуу шагналын мөнгө болох монгол төгрөгөөр 1.7 тэрбум гаруй төгрөг шагналд хүртсэн байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.