Аяакс клуб Аваргуудын лигт дахин шуугиан тарилаа

 

Энэхүү тоглолт Английн Лондон хотноо Тоттенхам клубын шинэхэн цэнгэлдэхэд болсон ба энэ удаагийн аваргуудын лигт Тоттенхам клубын хувьд гол өрсөлдөгч болох Манчестер Ситиг багийг хожин 57 жилийн дараа европын тавцанд шөвгийн дөрөвт үлдээд байгаа юм.

Хоёр багийн хувьд Европын тавцанд 1982 онд Европын цомд нэг л удаа учраа тааран тоглоход нийлбэр дүнгээр 6:1-ээр хожиж байсан түүхтэй. 

D5beoxKWAAEAwjX 01

Урьд шөнө болсон тоглолтын 15 дахь минутад Аяаксын Ван де Вийк тоглолтын цорын ганц гоолыг орууллаа. Тоттенхамын хувьд гол тоглогчид болох Кейн гэмтлийн улмаас, "Солонгос хүү" Сон торгуулийн улмаас тоглоогүй нь хожигдоход нөлөөлсөн нь мэдээж хэрэг. Гэвч Аяакс энэ улиралд Европын тавцанд 161 дэх гоолоо оруулсан нь Тоттенхамын оруулсан гоолоос (98 гоол) даруй 63 гоолоор илүү байгаа юм. 

Тоттенхам болон Аяакс клубуудын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.