Снукер биллиардын ДАШТ-ний шилдэг найман тоглогч тодорлоо
Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 6-ны өдрүүдэд Англи улсын Шеффилд хотноо зохион байгуулагдаж байна. ДАШТ-д дэлхийн шилдэг 32 тамирчин оролцсоноос гадна урьд өмнө дэлхийн аварга болж байсан найман тамирчин оролцсон юм.
Харин яг одоо шөвгийн найман тоглогч дунд урьд өмнө нь дэлхийн аварга болж байсан хоёр л эрхэм тунан үлдээд байна. Энэ хоёр бол дэлхийн дөрвөн удаагийн аварга (1998, 2007, 2009, 2011) Жон Хиггинс болон 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон нар юм. Хамгийн сонирхолтой нь хоёр дэлхийн аварга маань шөвгийн наймд хоорондоо учраа тааран тоглоно.

Шөвгийн наймд шалгарах тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби дэлхийн чансааны 32-т эрэмбэлэгдэж буй Английн Гары Вилсонд 10:13 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Уг шийдвэрлэх тоглолтыг бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.