Чөлөөт бөхийнхөн Ази тивийн аваргаас долоон медаль хүртлээ

Үүнд:

  • Эрэгтэйчүүдийн 97кг жинд ОУХМ Өлзийсайханы Батзул мөнгөн медаль.
  • 74кг жинд Б.Отгонбаяр хүрэл медаль
  • 86 кг-ын жинд Г.Ганхуяг хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн 59кг жинд А.Батцэцэг мөнгөн медаль
  • 55кг жинд Б.Дөлгөөн хүрэл медаль
  • 57кг жинд С.Цэрэнчимэд хүрэл медаль
  • 65кг жинд З.Болортунгалаг хүрэл медаль тус тус авлаа.

ОУХМ Ө.Батзул дараах барилдааныг хийж мөнгөн медаль хүртсэн байна:

    • Шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор ялсан. 

    • Хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Гао Хаобинийг оноогоор цэвэр (10:0) ялж шигшээд шалгарсан.

 

    • Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагдан мөнгөн медаль хүртлээ.

Түүний энэхүү медаль нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль болж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.