Манай хоёр бөх медалийн төлөө барилдана

 

Өнөөдөр үдээс өмнө эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97кг жингүүдийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болж Б.Отгонбаяр Бахрейний Адам Батыровтой, Г.Ганхуяг Узбекистаны Абдурасул Вахобовтой тус тус медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанаа хийнэ. 

Харин 61кг жинд барилдсан ОУХМ Ц.Цогбадрах БНСУ-ын Ким Жин Чоелд 1:2-оор, 92 кг жинд барилдсан ОУХМ Б.Өлзийсайхан БНХАУ-ын бөх Сун Шиаод 4:7-гоор, 125кг жинд барилдсан ОУХМ М.Лхагвагэрэл Казахстаны Олег Болтинд 0:2-оор ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 18:00 цагт эхэлнэ. Та урьдчилсан барилдаануудыг нөхөж үзэхийг хүсвэл энд дарж бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.