ШУУД: Жүдо бөхийн Ази тивийн АШТ багийн медалийн төлөөх барилдаан

 

Тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаанаар үргэлжлэн явагдсан ба манай баг Япон болон БНХАУ-ын багтай нэг хэсэгт багтсан юм. Эхний тойрогт БНХАУ-ын багийг цэвэр ялалтаар ялсан бол хэсгийн аваргын төлөө Японы багтай барилдан 4:2 харьцаагаар ялагдал хүлээлээ. 

Ийнхүү манай баг хүрэл медалийн төлөө Узбекистан улсын багтай барилдахаар шалгарч үлдээд байна. 

Харин нөгөө хүрэл медалийн төлөө БНХАУ-ын баг Казахстан улсын багтай барилдах юм. Алтан медалийн төлөө Япон улсын баг БНСУ-ын багуудын хооронд өрнөнө.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.