СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Унтаахайнууд минь сэрээрэй! Нойрны талаар андуурагддаг 10 зүйлтэй танилц

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Хаврын улирал болоод ч тэр үү нэг л нойрмогхон, ядруухан санагдаж байна уу. Бид автобус, машин гээд хаа таарсан газраа л хэсэгхэн дугхийчих гээд байдаг шүү дээ. Үүнийгээ бид унтаж амарч байна гэж боддог ч тийм биш ажээ. Нойрны талаар олон  судалгаа байдаг ч эдгээрийг нэгтгэж танд хамгийн хортой, зөв гэж андуурдаг 10 зүйлийг танилцуулж байна.

1.    Насанд хүрсэн хүмүүс таван цаг унтахад л хангалттай

Бид хүүхдүүдээ эрт оронд нь оруулж, аль болох удаан унтуулах тусам эрүүл мэнд өсөлтөд нь хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүд хоногт доод тал нь 10 цаг унтах ёстой байдаг бол насанд хүрэгчид ч мөн адил 7-10 цаг унтаж байх хэрэгтэй. Америк, Их Британид хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийн дийлэнх нь долоогоос бага цаг унтаж амардаг байна. Энэ нь таны эрүүл мэндэд маш муу нөлөөтэй, тэр тусмаа зүрх судасны өвчлөл тусах эрсдлийг нэмдэг байна.

2.    Хаа таарсан газраа хэдийд ч хамаагүй унтчихвал амарчихдаг юм

Энэ бол бидний андуурдаг бас нэг зүйл. Нэн ялангуяа улирал солигдоход бодисын солилцоонд өөрчлөлт орж ядруухан болдог гэсэн ойлголт бий. Хаа таарсан газраа хэдийд ч унтчихдаг нь сайн зүйл биш гэдгийг орчин үеийн эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Та хангалттай нойр авч амарч чадахгүй байгаа учраас тархи тань амрахын тулд танаас өрөө нэхэж байгаагаас өөрцгүй ажээ.

3.    Бага унтаад байвал тархи, бие аяндаа дасан зохицдог

Бид хэт их унтаж цаг хугацаа дэмий үрэлгүй бага цагаар унтаад байхад бие организм, тархи мэдрэлийн үйл ажиллагаа аяндаа дасан зохицдог гэж боддог. Бүрэн нойроо авч амарсан цагт л таны бие бүрэн сэргэдэг гэдгийг санах хэрэгтэй. Эхний үед та хөнгөн зүүрмэглэдэг бол хоёрдугаар үед унтах үеийнхээ ихэнх хугацааг өнгөрөөдөг. Харин гурав, дөрөвдүгээр үед гүн нойрсдог. Эдгээр үе шатуудыг бүрэн дамжилгүй сэрвэл таны бие тавгүйрхэх, дутуу нойрссон мэдрэмж төрнө.

 

 

4.    Хурхирч, хөрвөөх тийм ч муу зүйл биш

Хүн унтаж байхдаа хурхирч, хөрвөөх нь тийм ч муу зүйл биш гэж итгэдэг. Гэтэл тийм биш ажээ. Яг үнэндээ чанга дуугаар хурхирах нь зүрхний шигдээс, багтраа, цусны даралт ихсэх, хорт хавдар чихрийн шижин тусах, бөөр өвчлөх эрсдлийг бий болгодог юм байна.

5.    Орондоо орохын өмнө согтууруулах ундаа хэрэглэх нь бөх унтахад тустай

Магадгүй согтууруулах ундааны тусламжтай таны нойр хүрч болох ч үүнээс өөр ид шидгүй. Өөрөөр хэлбэл таныг бөх нойрсуулдаггүй учраас гүйцэд амарч чаддаггүй байна.

6.    Нойр чинь хүрэхгүй байвал нүдээ аниад унтах гэж оролдох хэрэгтэй

Эмч мэргэжилтнүүд нойр тань хүрэхгүй бол 15 минут болон түүнээс дээш хугацаанд хонь тоолж хүчээр унтахыг зөвлөдөг. Та орондоо орсноос хойш 15-30 минутад унтаж чадахгүй бол биеэ хүчлэлгүй босч байрлалаа солих хэрэгтэй. Унталгын өрөөний гэрлээ бүдгэрүүлэх, оймс эвхэх, дасгал хөдөлгөөн хийх зэргээр орчноо солиод үзээрэй.

7.    Хэдэн цагт унтах нь чухал биш унтаж л байвал сайн

Хоногийн 24 цагийн аль үед нь ч унтсан чанарын ялгаагүй гэж эндүүрэх тохиолдол бий. Нойр судлаачид тогтсон цагтаа унтаж хэвшихийг зөвлөдөг. Учир нь хорвоо дэлхийн цаг хугацаа, өдөр шөнөтэй адил хүний бие дотор ч мөн биологийн цаг эргэлдэж байдаг. Ээлжээр буюу шөнийн цагаар ажилладаг хүмүүс жин нэмэх, зүрх өвдөх, сэтгэл санаагаар унах, осол аваарт өртөх, цөөн төрлийн хорт хавдар тусах эрсдэлтэй юм.

 

 

8.    Орон дотроо зурагт харахаар сайхан амардаг

Яг үнэндээ бид бүгд л орондоо телевиз, гар утас, лэптоп гээд ямар нэгэн дэлгэц хардаг шүүдээ. Харамсалтай нь энэ маш муу шөнийн эхлэл болдог. Аливаа дэлгэцээс ялгарах цэнхэр туяа таны тархинд өглөө болсон мэт сэрүүлэг болдог байна. Тиймээс унталгын өрөөндөө телевиз, ухаалаг гар утас, комьпютероо битгий оруулж байгаарай.

9.    Snooze! өөр юу ч сэрээх боломжгүй

Өглөө сэрэхэд нойрны дөрөв дэх үе шат явагдаж байдаг. Энэ үед сэрүүлэг дуугарахад тархи эргээд амрахыг хүсдэг. Тэр бүрт та дахин дахин сэрүүлгээ дуугаргаж дугхийсээр бага багаар сэрдэг. Өөрөөр хэлбэл Ингэснээр нэг л мэдэхэд та босчихсон бие махбод, тархиа сэрээчихсэн байна шүү дээ.

10. Зүүдээ санаж байгаа нь сайн нойрсож буйн шинж

Хүмүүс шөнө бүр дунджаар 4-5 зүүд зүүдэлдэг гэсэн судалгаа бий. Хэрэв бид зүүдээ санаж байвал тархи бүрэн амраагүй, сэрж байсны дохио. Харин сайн санахгүй байвал сэрэлгүй нойроо хугаслаагүйн шинж гэж үздэг ажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.