Ливерпүүл клуб "Аваргуудын лиг"-т ч ганган байна

 

Манай сайт аваргуудын лигийн тоглолтуудын тоймыг тоглолтын анализ мэдээний хамт хөлбөмбөг сонирхогчдодоо хүргэсээр байгаа билээ. Тоттенхам - Манчестер Сити клубуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу.  

Ливерпүүл 2:0 Порто

12070472 0 image a 84 1554843794284 01

Английн Премьер лигийг итгэл төгс тэргүүлж буй Ливерпүүл клуб аваргуудын лигийн шөвгийн найман багийн сугалаа явагдсаны дараа магадгүй хамгийн хялбар учраатай таарсан хэмээн хөлбөмбөг сонирхогчид дүгнэж байсан нь үнэнээс гажсангүй. Тоглолтын эхний үед Ливерпүүлийн Кийта, Фирмино нар гоолдож хожлоо тамгалсан гэхэд болно. 

Тоглолтын товчлол:

  • Ливерпүүл клуб Порто клубтэй долоо дахь удаагаа учраа тааран тоглоход нэг ч хожигдолгүй дөрөв дэх удаагаа хожлоо.
  • Гоолын эзэн Фирмино Ливерпүүл клубын төлөө 11 удаа Аваргуудын лигийн тоглолтод оролцон 12 дахь гоолоо орууллаа. 
  • Ливерпүүл клуб Портотой учраа тааран тоглосон долоон тоглолтдоо тэдний хаалганд 14 гоол оруулаад байна. 
  • Ливерпүүл клуб сүүлийн 15 тоглолтдоо нэг ч хожигдоогүй цуврал нь үргэлжилж байна. 

Ливерпүүл болон Порто клубын аваргуудын лиг дэх ганган тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.