СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-04-08

Дархлаа ба чихрийн шижин

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Н.ДАЯН

Дархлаа гэж юуг хэлэх вэ. Бид яагаад өвдөөд байдаг вэ гэсэн асуултын хариуг мэдэх хэрэгтэй. Бидний хүрээлэн буй орчин олон өвчин үүсгэгчийг агуулж байдаг. Өвчин үүсгэгч биед халдварлан өвчлүүлэх эсэх нь түүний эсрэг тэмцэж буй дархлаа тогтолцооны идэвхээс шууд шалтгаална. Хүний биеийг гадна дотор талаас нь битүү хучиж байдаг арьс болон салст нь ихэнх халдварын эсрэг үр дүнтэй хориг болдог. Сүүлийн үеийн судалгаагаар хүний биед нэвтрэн орж буй өвчин үүсгэгчийн 80-90 хувь нь салст бүрхэвчээр ордог гэсэн мэдээлэл бий. Тиймээс хамар, залгиур, нүдний салст, шээс, бэлгийн замаар орж ирдэг гэж ойлгож болно.

Дархлаа тогтолцооны үндсэн гол үүрэг нь гаднаас орж ирэх өвчин үүсгэгчтэй хүчтэй тэмцэхээс гадна бие махбодь дотор үүсч буй хавдрын гаж эсүүд болон болж бүтэхгүй урвалуудыг зогсоохын тулд ажилладаг. Хүн гэдэг амьтан байгалийн бүтээгдэхүүн учир цэвэр байгальдаа амьдарч экологийн цэвэр агаар, ус, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх ёстой. Гэтэл бид утаа тоосоор амьсгалж, химийн гаралтай бүтээгдэхүүнийг амьдралдаа дэндүү их хэрэглэж, архи, тамхиар биеэ хордуулж, өдөр бүр стрессдэж байгаа нь дархлаа сулруулдаг. Хүний биеийн дархлаа тогтолцоо 1.5 кг-тай олон эрхтэнээс тогтдог бүхэл бүтэн биологий том лаборатори гэсэн үг.

. Тэгвэл бага насны хүүхдүүд өвдөх гээд байдаг бол нас ахих тусам бие доройтож байдаг нь үүнтэй холбоотой.

Хүний дархлаа, дотоод шүүрлийн тогтолцоо хоорондоо холбоотой     

Хүний дархлаа тогтолцоо болон дотоод шүүрлийн тогтолцоо хоорондоо нягт холбоотой байдаг. Хүний бие махбодь нэг бүхэл цогц бүтээл, бүх тогтолцоо эрхтэний үйл ажиллагаа хоорондоо холбоотой. Дотоод шүүрлийн тогтолцооны алдагдлаас чихрийн шижин өвчин үүсдэг. Энэ тогтолцоо нь өсөлт хөгжил, бэлгийн бойжилт цаашлаад хоол боловсруулах тогтолцоог зохицуулж байдаг. Энэ тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангахын тулд дархлаа тогтолцоо зайлшгүй оролцдог. Тиймээс дархлаа зөв зохицуулгатай ажиллаж байж гэмээнэ хүний биеийн бүх тогтолцоонд тэр дундаа дотоод шүүрлийн үйл ажиллагааг тэнцвэртэй хэвийн ажиллахад нөлөөлдөг. Тэгвэл дархлааны тэнцвэртэй зөв зохицуулгыг хангаж чаддаг Трансфер Факторыг чихрийн шижингийн үед хэрэглэдэг. ТФ плюсыг дархлаа тэнцвэржүүлэхийн тулд ТФ глюкоучийг бодисын солилцоо зохицуулахын тулд хэрэглэдэг. Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу цусан дахь сахарын хэмжээнээс хамаарч ТФ-ын тун хэмжээг тохируулдаг. ТФ нь эм биш, биологийн идэвхт бүтээгдэхүүн тул тогтмол хэрэглэснээр та чихрийн шижин өвчнийг аль болох намжмал байдалд барьж, бие махбодид хүч тэнхээ өгөхийн тулд хэрэглэдэг хэмээн “Диабетес” эмнэлгийн захирал И.Энхсайхан эмч зөвлөж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.