Ливерпүүл дахин тэргүүлж эхэллээ

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгчдийн байрлал дахин солигдлоо. Урьд шөнө 33 дахь тойргийн тоглолтоо хийсэн Ливерпүүл клуб ээлжит хожлоо авч хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ. 

Английн Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгчид
Английн Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгчид

Соутхамптон 1:3 Ливерпүүл

soccer mohamed salah liverpool f c wallpaper 4910c8cd41ea6deba637586f7011264d 01

Премьер лигийн хүрээнд хоорондоо 40 удаа учраа тааран тоглоход 10 удаад нь тэнцэж 20 удаад нь Ливерпүүл клуб Соутхамптон клубыг хожоод байна. Статистик мэдээг харвал 2017 оноос хойш Ливерпүүл клуб Соутхамптоныг дөрөв дараалан хожоод байна. 

Тоглолтын салхийг хагалж Соутхамптоны Шэйн Лонг ес дэх минутад гоолдсон хэдий ч энэ гоол тэдний хожлын гоол биш байлаа. Ливерпүүл клуб дараах гоолуудыг хийж ээлжит хожлоо авлаа.

  • 36 дахь минутад Кэйта
  • 80 дахь минутад Мохамед Салах
  • 86 дахь минутад Жордан Хэндэрсон нар гоолдлоо.  Мухамед Салахын хувьд Ливерпүүлийн төлөө хийсэн 50 дахь гоолын баяраа тэмдэглэх эрхтэй боллоо. 

Соутхамптон болон Ливерпүүл клубын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.