СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон-Монголын сургалтын эмнэлэг монголд эмчлэх боломжгүй 26 өвчнийг эмчилнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

У.Сарангэрэл

Япон Улсын Засгийн газрын 174 тэрбум 400 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар баригдаж байгаа Япон-Монголын сургалтын эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус эмнэлгийн үйл явцыг сурвалжлахаар Японы Элчин сайдын яамны ажилчид болон сэтгүүлчид Баянзүрх дүүргийг зорилоо. Тэнд биднийг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн удирдлагууд болон Японы “Жайка” байгууллагын төлөөллүүд хүлээж байлаа. Монголд үзэж байгаагүй орчин үеийн загвараар баригдсан цоо шинэ будаг нь ханхалсан эмнэлгийн үүдээр ороход бидэнд улавч өмсүүлэн хоёр давхрын хурлын танхим руу хөтөллөө. Хурлын танхимд бид гутлаа тайлж, оймстойгоо орох нь Япон Улсад хүрээд ирэх үү гэх мэдрэмжийг төрүүлж байв.

Япон-Монголын сургалтын эмнэлгийн талаар АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон “Жайка”гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, Япон-Монголын сургалтын эмнэлгийн менежментийн төслийн дэд удирдагч Або Хироши, “Azusa” барилгын компанийн зөвлөх Миёоши Оно нар мэдээлэл өгсөн юм. Япон-Монголын сургалтын эмнэлэг нь гуравдугаар шатлалын өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна. Тодруулбал, 104 ортой байх бөгөөд Монголд эмчлэгдэх боломжгүй зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг 26 өвчнийг эмчлэх боломжтой болох гэнэ.

Энэ талаар АШУҮИСийн захирал Ж.Цолмон “Япон-Монголын сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа гурван үндсэн төслөөс бүрджээ.

Нэгдүгээрт, барилга байгууламжийн төсөл.

. Ингэснээр бид дараагийн төсөл буюу менежментийн төслөө эхлүүлнэ. Манай иргэд гадаадад гарч эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Энэ урсгалыг эх орондоо тодорхой хэмжээнд зогсоох боломжийг бий болгох ач холбогдолтой. Дэлхий дээр хэрэгжиж байгаа шинэ техник, технологийг эх орондоо нутагшуулах үйл ажиллагааг сургалтын эмнэлэгт хэрэгжүүлэх юм. Төслийн шугамаар 1400 эмч, эмнэлгийн ажилтанг сургаж байна. Мөн Япон улсад 66 эрдэмтэн, багш нар сургалтад хамрагдаж мэдлэг, мэдээлэлтэй болоод байна. Японоос менежментийн баг хүрэлцэн ирсэн. Тэд бидэнд эмнэлгийн хаалгаар орж ирэхээс гарах хүртэл Японы эмнэлгүүд ямар зарчим баримталдаг тэр болгоныг журмынх нь дагуу зааж өгөх юм.

. АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар энэ эмнэлэгт ажиллана. Монголд анх удаа их сургуулийн эмнэлэг байгуулагдсан учраас эрх зүйн талаас бэрхшээл бий. Эрүүл мэндийн тухай хуульд их сургуулийн эмнэлэг хэрхэн ажиллах вэ гэдэг тогтолцоо бий болгох тал дээр ажиллах шаардлага байгаа.

. Одоогоор Японы талаас 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг энэ эмнэлэгт суурилуулаад байна. Монгол Улсад байхгүй орчин үеийн тоног төхөөрөмжүүд ирсэн. MRI, CT, 160 зүслэгтэй компьютер томограф, ангиограф зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилагдсан байгаа. Бүрэн автомат лабораторийн анализатор суурилагдсан. Монголын талаас 2.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Одоо гаднах тохижилтын ажил үлдээд байна” гэлээ. 

13.6 ТЭРБУМ ИЕНИЙН ӨРТӨГ БҮХИЙ ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЖЭЭ

 

Монгол-Японы сургалтын эмнэлгийн барилгыг Японы 50 жилийн түүхтэй “Canto” констракшн барьж байгаа бөгөөд зөвлөхөөр нь “Azusa” барилгын компани, туслан гүйцэтгэгчээр нь “Junson” компани гардан ажиллажээ. Тус барилга амбулатори, сургалтын хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг гэсэн хэсгээс бүрджээ. “Azusa” барилгын компанийн зөвлөх Миёоши Оно сургалтын эмнэлгийн барилгын бүтэц зохион байгуулалтыг танилцуулсан юм.

Тэрбээр “Бид Цагаан сарын баярааар амралгүйгээр барилгын ажлыг эрчимтэй явуулсан. Төсөл анхны төлөвлөсөн хугацаанаасаа хоцорсон. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал, хөрш орнуудаас барилгын материал оруулж ирэх зэрэг дээр цаг их алдсан. . Дөрөвдүгээр сарын 8-нд сүүлийн тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтын ажлаа дуусна. Зүүн тал руугаа амрах буйдан бэлдэж, хажуу талын цэцэрлэгт хүрээлэнг толидохуйц том цонх хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө төлөвлөж хийсэн. Суултууруудад автомат бидэ суурилуулсан нь эрүүл ахуйг бодож хийсэн шийдэл юм. Ажилчид болон эмчлүүлэгчдийн тав тухыг хангах үүднээс тухайн хэсгүүдэд шүршүүрийн өрөөнүүдийг төлөвлөж хийсэн. Өрөөнүүдэд Монголд тэр бүр харагдаад байдаггүй гүйдэг хаалга хийж өгсөн. Ажлын төрлөөс шалтгаалан байгууламжид 3-10 жилийн баталгаат хугацаа өгч байгаа. Нөөц материалуудыг өгөх болно. Хөшиг, ханын пилта, будаг эмульс, хаалга цонхны тоноглол зэрэг хэрэглэлүүдийг нөөцөд хангалттай бэлдэж өгч байна” гэсэн юм.

Харин Япон-Монголын сургалтын эмнэлгийн менежментийн төслийн дэд удирдагч Або Хироши “Бид энэ эмнэлгийг дөрвөн үр дүнд хүрэхийг зорин ажиллана. Эмнэлгийн менежмент зохистой байх, өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ дэвшилтэд эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, өндөр түвшний яаралтай тусламжийн бүтэц зохион байгуулалтыг бүрдүүлэх гэсэн гол үр дүнг гаргах юм. Сургалтын эмнэлэг нь гурван гол онцлогтой. Нэгдүгээрт, Монголд хамгийн анхны сургалтын эмнэлэг болохынхоо хувьд “эмнэлзүй”, “боловсрол”, “судалгаа” гэсэн гурван гол үүргийг гүйцэтгэнэ. Монголын анагаахын салбарыг цаашид авч явах ирээдүйн эмнэлгийн ажилтнуудын хүний нөөцийг бэлдэх, сургах, боловсруулах ажлаа давхар хийнэ. Хажуугаар нь давхар судалгааны ажлуудыг гүйцэтгээд явах юм. Бас нэг онцлог нь Япон маягийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Японы талаас маш итгэлтэйгээр хэлж чадах зүйл бол эмнэлэгт ажиллах эмч, сувилагч, ажилтнууд багаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх юм. Манай эмнэлэгт хүмүүс үйлчлүүлээд “Япон бил үү, Монгол бил үү” гэж эндүүрэхээр орчин нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна” хэмээсэн юм. 

Япон-Монголын сургалтын эмнэлгийн талаарх мэдээллийн дараа “Azusa” барилгын компанийн зөвлөх Миёоши Оно сургалтын эмнэлгийн барилгатай биднийг танилцууллаа. Үнэхээр л япон хүний гараар бүтсэн тус эмнэлгийн барилга маш чанартай нь мэдэгдэж байв. Хүүхдийн тасаг л гэхэд тусгай зориулалтын ор, хана, цонх зэргийг нь шийдэж өгчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, тусгай зориулалтын шүршүүрийн өрөө, гал тогоо зэрэг хүнд хэрэгцээтэй бүх зүйлийг тав тухтай байдлаар шийдэж  өгчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, тусгай зориулалтын шүршүүрийн өрөө, гал тогоо зэрэг хүнд хэрэгцээтэй бүх зүйлийг тав тухтай байдлаар шийдэж өгсөн нь сайхан санагдаж байлаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.