Чөлөөт бөхийн тамирчид маань Ази тивд илүүрхэв

 

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-24 өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулагдлаа. “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчид сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 30 жинд өрсөлдлөө.

54729835 2413058288718977 1590540906421813248 o 01
Манай чөлөөт бөхийн тамирчид нутгийнхаа дэвжээн дээр долоон алтан медаль хүртсэн бахдам сайхан амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.

Гэрэл зургийг Т.Болор-Эрдэнэ, Б.Уранзаяа

Эрэгтэйчүүдийн жинд гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медальтай 177 оноогоор багийн дүнгээр аман хүзүүдсэн бол охидууд маань бүгдээрээ медаль (4 алт, 2 мөнгө, 4 хүрэл) хүртэж 200 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, алтан цомын эзэн боллоо. Манай сайт цувралаар монгол бөхчүүдийнхээ барилдаануудыг түүвэрлэн үзэгчиддээ толилуулахаар ажиллаж байна. 

Энэтхэгийн бөхчүүд 190 оноогоор (4 алт, 3 мөнгө, 2 хүрэл), Казахстан (1 алт, 4 мөнгө, 3 хүрэл) хоёр, гуравдугаар байрт оров. 

Тэмцээний сүүлийн өдрийн шилдэг барилдаануудын түүвэр бичлэгийг толилуулж байна. 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.