ШУУД: 'Coral Tour Championship 2019' тэмцээний финал

 

Снукер биллиардын чансаа өндөртэй 'Coral Tour Championship 2019' тэмцээн Уэльс улсын Лиандудно хотноо зургаа хоногийн турш явагдаж өнөөдөр финалын тоглолт болж байна. Уг тэмцээнд сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр чансаа үзүүлсэн шилдэг найман тамирчин оролцсон юм. Дэлхийн шилдгүүдийн тулаан өрсөлдөөн тун ширүүхэн өрнөж ихэнх тоглолтууд эцсийн шаарик хүртлээ өрсөлдсөн тоглолтууд боллоо.

53419761 10155904301267062 1566201335345315840 o

Тэмцээний финалд дэлхийн таван удаагийн аварга домогт Ронни О Сулливан, 2010 оны дэлхийн аварга Австралийн Нейл Робертсон нар тунан улдээд байна. Нейл Робертсоны хувьд энэ тэмцээний эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч Марк Селбитэй тоглон 9:8 харьцаагаар хожин шуугиан тарьсан билээ. Уг тоглолтын шийдвэрлэх сүүлийн тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

'Coral Tour Championship 2019' тэмцээний финалын тоглолт буюу Ронни О Сулливан болон Нейл Робертсон нарын тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна. 

Жич: Шууд дамжуулалтын бичлэг тоглолт дуусахад хадгалагддаггүй тул та маргааш орох тойм бичлэгийг хүлээн авч үзэх боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.