ШУУД: Сумо бөхийн Хару башё 12 дахь өдөр

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн 12 дахь өдрийн барилдаан Осака хотноо үргэлжлэн явагдаж байна. Хэрэв та 11 дэх өдрийн барилдааны тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

49284583 333934047458785 2105354632755761216 n 01
Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлэн барилдаж буй бөгөөд өнөөдөр озеки Точиношинтой барилдах оноолттой байгаа бол башёг нэг унаатайгаар Хакухо аваргын ард эрэмбэлэгдэж буй Ичиножо А.Ичинноров Асанояматай (7-4) барилдах оноолт гарчээ.  
Какүрюү М.Ананд аварга озеки Такаясүтай (9-2) барилдах ба хоёр бөхийн хэн хэн нь есөн даваатай байгаа тул хэн ялсан нь башёг тэргүүлэгчийн байр сууриа хадгалан үлдэх юм. Мөн түүнчлэн Озеки цолны төлөө барилдаж буй секиваке Такакейшо (8-3) өнөөдөр озеки Гойёдотой (9-2) барилдах юм. 

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн 12 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

Жич: Шууд дамжуулалтын бичлэг нь башё дуусахад хадгалагддаггүй тул та маргааш өглөөний тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.