Снукер биллиардын " Coral Tour Championship 2019" тэмцээнд дэлхийн шилдгүүд
Өчигдөр снукер биллиардын чансаа өндөртэй 'Coral Tour Championship 2019' тэмцээн Уэльс улсын Лиандудно хотноо эхэллээ. Энэ сарын 24-ны өдөр хүртэл явагдах уг тэмцээн нь сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр чансаа үзүүлсэн шилдэг найман тамирчин оролцох тэмцээн юм.
Хамгийн эхний тоглолт дэлхийн чансааг тэргүүлж буй Марк Селби Австралийн шилдэг биллиардчин Нейл Робертсон нарын хооронд өрнөлөө. Хоёр тамирчны хувьд урьд өмнө нь 30 удаа учраа тааран тоглоход Марк Селби 18 удаад нь хожоод байсан юм. Гэвч сүүлийн гурван удаа учраа тааран тоглоход Нейл Робертсон дараалан хожоод байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд түрүүлж есөн удаа хожсон нь цааш шалгарах дүрэмтэй байсан ба тэд тун өрсөлдөөнтэй тоглож 8:8 боллоо. Хэн нь тэмцээнээс хасагдаж, хэн нь цааш үргэлжлүүлэн тоглох сүүлийн тоглолт бол жинхэнэ ухаан шаардсан тоглолт болсон юм. Тоглолтын хувь заяаг хар шаарик шийдлээ. Сүүлийн энэ тоглолт бүтэн цаг үргэлжилсэн юм.
Нейл Робертсон - Марк Селби нарын шийдвэрлэх тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.