ШУУД: Сумо бөхийн хару башё 8 дахь өдөр

 

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё Осака хотноо эхлээд талдаа ороод байна. Өнөөдөр сумо сонирхон үзэгчдийн анхаарлын төвд Секиваке Тамаваши Б.Мөнх-Оргил (4-3) Озеки Гоедо (6-1) нарын барилдаан ёсоор орж байна. Хоёр бөхийн даваа, унааны харьцаа ойролцоо байгаа ба өнгөрөгч Хацү башёгийн найм дахь өдрийн барилдаанд манай Тамаваши Б.Мөнх-Оргил давсан билээ. 

Мөн түүнчлэн башёг уналгүйгээр тэргүүлэгчдийн эгнээнд явж буй Ичиножо А.Ичинноров (7-0) Озек Точиношинтой (4-3) барилдах оноолт гарчээ. Ичиножогийн хувьд статистикаас харвал Точиношинд дараалан таван удаа унаад байгаа юм. 

Шууд дамжуулалтыг үзэх. 

Жич: Шууд дамжуулалтын бичлэг нь башё дуусахад хадгалагддаггүй тул та маргааш өглөөний тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.