Манчестер Сити клуб зургаа дараалан ялаад байна

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн тоглолтууд тун ширүүхэн өрсөлдөөнтэй өрнөж байна. Өнгөрсөн шөнө хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити клуб талбайдаа хүснэгтийн 8-д эрэмбэлэгдэж буй Ватфордыг хүлээн авч 3:1-ээр хожлоо. Ингэснээр Манчестер Сити клуб сүүлийн зургаан тоглолтодоо дараалсан ялалт байгуулж хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна.

Премьер лигийг тэргүүлэгчид
Премьер лигийг тэргүүлэгчид
 

Ватфордтой тоглосон тоглолтын хоёрдугаар үед Стерлинг 46, 50, 59 дэх минутад дараалан гоолдож хэттрик хийлээ. Үүнээс хойш тоглолтын 66 дахь минутад Ватфордын Деулофеу нэр төрийн ганц гоолыг хийсэн байна. Товчхондоо Манчестер сити клуб талбайдаа илт илүүрхсэн тоглолтыг өрнүүлсэн юм. Тэд бөмбөг эзэмшилтийн хувьд 70.9 хувьтай байсан нь бөмбөг "тэдний мэдэлд" байсныг илтгэж буй бизээ. 

download highlightsmanchester city vs watford 3 1 – highlights 01

Манчестер Сити - Ватфорд тоглолтын тойм бичлэгийг хүлээн авна уу. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.