ШУУД: Сумо бөхийн харү башё

 

Европ тооллоор 1989 оноос хойш тоологдож буй Хэйсей эзэн хааны тоолол энэ оны 5 сараас солигдож арлын Японд Шинэ эзэн хаан - Шинэ тоолол эхлэх гэж байна. Өнөөдөр албан ёсоор эхэлж буй Японы мэргэжлийн сумогийн Хару башё нь Хэйсей тооллын хамгийн сүүлийн хару башё гэдгээрээ онцлогтой болж байна. 

Хару башёд хоёр хүчирхэг аваргаараа манлайлуулсан манай 22 сумоч таван зиндаанд хүч үзнэ. Монголын хүчирхэг хөвгүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөж байна. www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор хару башёг 15 хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна өмнөх өдрийн тоймыг шинэ мэдээллийн хамт өглөө бүр танд мэдээлж байх болно.

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башё
Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башё

Өнөөдөр өглөө олон сарын турш бэртэл гэмтлийн улмаас башёг өнжөөд байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дэвжээнээ эргэн ирж эхний даваагаа авлаа. Цагтаа Озеки цол хүртэж байсан Монголын хүчирхэг бөх Г.Ган-Эрдэнэ өвдөгөндөө эмчилгээ хийлгэн нэлээн олон башёг өнжсөн тул энэ удаад Жонидан зиндаанд барууны 48-д эрэмбэлэгдэж байгаа юм. 

Хару башёг шууд үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.