ОУХМ Б.Бат-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана

 

“Мюнхен-1972” олимпийн их наадмын алт, “Монреаль-1976”-гийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт, 1969 оны Европын аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд эхэллээ.

Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өнгөрлөө. 74 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Орхон аймгийн "Ирээдүйн одод" сургуулийн тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

53367897 2392215294136610 36040131437658112 n1
86 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай хүрэл медалийн төлөө, 65 кг-д "Хасу- Мегастарс" клубийн тамирчин О.Сүлдхүү дагаж барилдана. Өчигдөрийн жингүүдийн дагах болон медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр явагдана. Мөн түүнчлэн 61, 70, 79, 92, 125 кг жингүүдийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдаж байна.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
ГУРАВДУГААР САРЫН 8
09:00-13:00 - 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
13:00-13:30 - 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн сугалаа
17:00-19:00 - 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

ГУРАВДУГААР САРЫН 9
09:00-14:00 - 61, 70, 79, 92, 125 кг-ын урьдчилсан, 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн дагах барилдаан
16:00-17:00 - Нээлтийн ёслолын ажиллагаа
17:00-19:00 - 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан

ГУРАВДУГААР САРЫН 10
10:00-12:00 - 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан
13:00-15:00 - 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан

А дэвжээг шууд үзэх:

В дэвжээг шууд үзэх5

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.