Дэлхийн чансааг тэргүүлэгч Селби аварга эхний үе дээр хожигдлоо

 

Англи улсын Престон хотноо снукер биллиардын мэргэжлийн тоглогчдын чансаа өндөртэй 2019 Coral Players Championship тэмцээн энэ сарын 4-10 өдрүүдэд явагдаж байна. Энэ жилийн тэмцээнд шилдэг 16 тамирчин өрсөлдөж байгаа ба түрүү жилийн аварга Ронни О Сулливан мөн оролцож байгаа юм.

Өчигдөр дэлхийн чансааг тэргүүлэгч Марк Селби аварга дэлхийн дөрвөн удаагийн аварга Шотландын домогт снукерч Жон Хиггинс нарын тоглолт снукер биллиард сонирхогчдын анхаарлын төвд байлаа. Урьд өмнө нь хоёр тамирчин 26 удаа хоорондоо учраа тааран тоглоход 15 удаад нь Марк Селби хожоод байсан юм. 2017 оны дэлхийн аваргын финалд хоорондоо учраа тааран 18:15 харьцаагаар Марк Селби хожиж байсныг снукер сонирхогчид маань тод санаж байгаа бизээ. 

Жон Хиггинс 6:4 Марк Селби
Жон Хиггинс 6:4 Марк Селби

Хэн хэнийхээ тоглолтыг сайн мэдэх хоёр тун хашир тоглолтыг үзүүлсэн гэхэд болно. 

Дэлхийн чансааг тэргүүлэгч Марк Селби - дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй Жон Хиггинс нарын тоглолтын бүрэн бичлэгийг үзэж сонирхоно уу. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.