Снукер биллиардын шилдэг тамирчдын тулаан ширүүхэн өрнөж байна
Англи улсын Престон хотноо снукер биллиардын мэргэжлийн тоглогчдын чансаа өндөртэй 2019 Coral Players Championship тэмцээн энэ сарын 4-10 өдрүүдэд явагдана. Энэ жилийн тэмцээнд шилдэг 16 тамирчин өрсөлдөж байгаа ба түрүү жилийн аварга Ронни О Сулливан мөн оролцож байна.
Өнөөдөр хоёр тоглолтыг онцлон та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Марк Виллиамс дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдэж буй Али Картер нарын тоглолт Марк Виллиамс аваргын давамгайллаар өндөрлөлөө. Урьд өмнө нь 29 удаа учраа тааран тоглоход Марк Виллиамс 15 удаад нь хожоод байсан юм.
Марк Виллиамс - Али Картер нарын тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй Австрали снукерч Нейл Робертсон Английн хашир туршлагатай Жое Перритэй тоглон 6:3 харьцаагаар Нейл Робертсон хожлоо.

Урьд өмнө нь тэд 24 удаа учраа тааран тоглоход 13-т нь Нейл Робертсон ялаад байсан юм.
Нейл Робертсон болон Жое Перри нарын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.