СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Улсын их дэлгүүр” ХК-ийн ашиггүй ажилласан тухай үлгэр хэзээ дуусах вэ-III

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

У.Сарангэрэл

Түрүүч энд дарж уншина уу

Манай хөрөнгийн зах зээл маш жижиг. Одоо л хөгжих гэж ядаж байна. Гэвч жижиг зах зээл дээр 20 гаруй жил зайдагнаад суучихсан даварсан нөхөд байх. Тэдний нэг бол “Улсын их дэлгүүр” ХК. Хажуудаа охин компани байгуулж байгаад бүх түрээсийн орлогоо авчихдаг муу зантай. Тодруулбал, “Номин”-гийн охин компаниудад түрээсэлсэн нэрээр, хуурамчаар алдагдал үүсгэж, өөрсдөө халаасаа түнтийлгэдэг. Ингээд жижиг хувьцаа эзэмшигчид нь хоосон хоцорсоор олон жилийг үдээд байна. Хэд хоногийн өмнө тус компани 60 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэдгээ зарласан нь олон хүний дургүйцлийг хүргээд авлаа. Бид энэ асуудлаар цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа “Улсын их дэлгүүр” ХК жижиг хувьцаа эзэмшигчдээ хэрхэн хуурч ирсэн талаар хүргэж, зарим хувьцаа эзэмшигчид болон түрээслэгчидтэй уулзсанаа нийтэлсэн. Харин энэ удаа бүх гажуудал, залиланг засаж, залруулах ёстой Санхүүгийн зохицуулах хорооноос тайлбар авсан юм.

“Улсын их дэлгүүр” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл, хөрөнгийн зах зээл шинжээч Д.Ангар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг тодорхойгүй үндэслэлээр шүүхээс гомдлоо татсан, өнөөдрийн хүртэл олон нийтэд танилцуулаагүй гэдгээр АТГ-т шалгуулна гэдгээ мэдэгдээд байгаа. Үүний хариу болгож Санхүүгийн зохицуулах хорооны тайлбарыг хүргэж байна.

Б.БАТЗОРИГ: СЗХ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС “УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР” ХК-Т ШАЛГАЛТ ХИЙНЭ

Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга

-“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 21.2. Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байдаг. Гэтэл одоо болтол “Улсын их дэлгүүр” ХК луйвар хийсээр байтал яагаад Санхүүгийн зохицуулах хороо ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Үүн дээр тайлбар хэлээч?

-. Энэ үүргээ хуульд заасныхаа дагуу хамгаалдаг. “Улсын их дэлгүүр” ХК-тай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага удаа дараа шалгаж байсан юм билээ. Анх 2008 онд шалгаж байсан. Мөн 2015 онд шалгаад асуудал байна гэж үзээд “Улсын их дэлгүүр” ХК-ийг шүүхэд өгсөн. Ингээд 2016 оны хоёрдугаар сард шүүх хурал нь болж, Санхүүгийн зохицуулах хороо ялагдал хүлээсэн байдаг. 

-Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хороо шүүхээс гомдлоо татаагүй болж таарч байна уу. Харин ч бүр шүүхэд ялагдсан байх нь ээ?

-.

-Тэгээд “Улсын их дэлгүүр” ХК-ийн үйл ажиллагааг засах боломжгүй болчихсон юм уу?

-Тийм зүйл байхгүй. . Харин “Улсын их дэлгүүр” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах бие даасан байдлыг хангуулах гэрээг байгуулсан.

Санхүүгийн зохицуулах хороо 2015 онд “Улсын их дэлгүүр” ХКийг шүүхэд өгсөн. Ингээд 2016 оны хоёрдугаар сард шүүх хурал нь болж, Санхүүгийн зохицуулах хороо ялагдал хүлээсэн. 

-Санхүүгийн зохицуулах хороо “Улсын их дэлгүүр” ХК-ийг шүүхэд өгсөн нь олон нийтэд нээлттэй байсан. Тэгээд шүүх нь болоод Санхүүгийн зохицуулах хороо ялагдал хүлээсэн гэх мэдээлэл олон нийтэд хүрээгүй шүү дээ. Яагаад нууцалсан юм бэ? 

-Шүүхийн шийдвэрийг хайвал ил байгаа. Тухайн үед маш олон хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг яригдаж байсан учраас мэдээллээ ил болгох шаардлагагүй гэж үзсэн байж болох юм.

-Харин ч нууснаараа хувьцаа эзэмшигчдийг хохироосон юм биш үү. Шүүхэд өглөө гэдэг сургаар хувьцааны үнэ өссөн байдаг. Хэрэв шүүхэд ялагдлаа гэдгээ мэдээлсэн бол зарим нэг хувьцаа эзэмшигчдэд шийд вэр гаргах боломж ол гох ч байсан юм бил үү?

-Энэ бол хувьцаат компанитай холбоотой мэдээлэл.. Энэ нь өөрийг нь алдагдалд хүргэж байгаа хүчин зүйл учраас бид хэдийгээр шүүх дээр ялагдсан ч гэсэн үйл ажиллагааг нь үр дүнтэй болгох тохиролцоог хийж эхэлсэн. “Улсын их дэлгүүр” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах бие даасан байдлыг хангуулах гэрээний дагуу шүү дээ. Бидний шаардлага бол “Номин” компанитай гэрээ байгуулдаг зарчмаараа бусад байгууллагатай гэрээгээ байгуул гэсэн. Нэг ёсондоо “Номин” компанид хямдхан түрээслээд, тэр нь цаашаа өндөр үнээр түрээслэдэг байдлаа боль л гэж байгаа юм. 2015 оны наймдугаар сард шүүхэд өгөхөд хувьцааных нь ханш 500 төгрөг байсан. Харин хамгийн өндөр гарсан нь тэр оны аравдугаар сард 833 төгрөг болоод эргээд бууж эхэлсэн. Хувьцааны ханшид айхтар нөлөөлсөн зүйл байхгүй. Зарим жижиг хувьцаа эзэмшигчид шүүх дээр бидэнтэй хамт байсан. 

-Тэгээд ямар үндэслэлээр ялагдчихсан юм бэ?

-. Тэгсэн ч гэсэн Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны хоёрдугаар сард “Хувьцаат компанийн зарчмаар ил тод байдлаа хангаж ажилла” гэдэг найман зүйл шаардлагыг үүрэг болгож, “Улсын их дэлгүүр” ХК-тай тохиролцсон. Бидний шаардлагыг одоо болтол хэрэгжүүлэхгүй байгаа. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо ирэх долоо хоногоос “Улсын их дэлгүүр” ХК-т шалгалт хийнэ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа 60 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэдгээ зарласан. Хувьцаа эзэмшигчид хэвлэлээр дамжуулж гомдол гаргаж байна. Тиймээс хороо шалгах ёстой. 

-Гэрээг биелүүлэх хугацаа өгсөн үү?

-Бид 4-5 сарын хугацаа өгсөн.

-Тэгээд хугацаандаа гэ рээгээ биелүүлээгүй байхад яагаад одоо болтол ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм бэ? 

-Бид албадлага хэрэглэхээс илүү ойлголцохыг илүүд үзэж байна. Бид шаардлага тавихдаа

“1. Хувь нийлүүлсэн хөрөнгийн дүр мийн сангаа зөвөөр тусга.

2. Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажилла гаанд жижиг хувьцаа эзэмшигчдийг оролцуулдаг тогтолцоог бүрдүүл,

3. “Улсын их дэлгүүр” ХК-ийн бие даасан байдлыг хангуулж, бүтэц орон тоог шинэчлэн баталж, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарга,

4. Үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөг батал.

5. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан компанийн засаглалын кодексыг мөрдөж ажилла.

6. Нэг компанийн мэдэлд ажиллах биш “Улсын их дэлгүүр” ХК-ийг сонгодог хэлбэрээр ажиллуул” гэдэг шаардлагыг тавьсан.

-Товлосон хугацаанд шаардлагыг чинь биелүүлээгүй байхад та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авсан юм уу?

-“Улсын их дэлгүүр” ХК-ийнхан хэлэхдээ “Дахиад сунгаж ажиллая. Үүн дээр төвөгтэй асуудал байна” гэдэг зүйл ярьсан. Ингээд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж байгаа юм. Тэгээд энэ хурлаараа энэ гэрээний хүсэлтийг хүлээж авахгүй гээд шийдчихсэн. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо газар дээр нь шалгалт хийнэ.

-Бүх процессыг хараад байхад хууль, эрх зүй нь нэг л болж өгөхгүй байгаа харагдаад байгаа юм. Зарим шинжээчид Компанийн тухай хуулийг өөрчлөх ёстой талаар шүүмжидэг. Үүнийг засах арга хэмжээ авч байгаа юу? 

-Үүн дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хороо хүчний байгууллага биш иргэний байгууллага шүү дээ. Барьж аваад шоронд хийж чадахгүй. Гэхдээ Зөрчлийн хууль гараад зарим хатуу зүйл заалт орж ирсэн. Хууль бол амьдралын бүх зүйлийг зохицуулах боломжгүй. Цаг үеэ дагаад хууль өөрчлөгдөх ёстой.
Үргэлжлэл бий...

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.