Аваргуудын лиг тойм: Барса 25 удаа хаалга руу цохилоо

 

Урьд шөнө аваргуудын лигийн хоёр тоглолт болж өнгөрлөө. Францийн Олимпик Лион болон Спанийн Барселона, Английн Ливерпүүл болон Германы Байерн Мьюнхэн клубуудын хооронд тулаан өрнөлөө. Аль аль тоглолт нь гоолгүй хаалга хуйраа өнгөрсөн ч уйдахааргүй гоё тоглолт боллоо. Английн Ливерпүүл болон Германы Байерн Мьюнхэн клубуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Барса 25 удаа хаалгаруу цохьсон ч "гоол"-дсонгүй

1550601647 065437 1550613632 noticia normal

Шөвгийн 16-ийн хоёр тоглолт хоёулаа гоолгүй тэнцээгээр төгссөн нь түүхэн дэх хоёр дахь тохиолдол болж байна. Тоглолтын санаачлагыг Барса бүрэн гартаа авч тоглосон хэдий ч харамсалтай нь гоолдож чадсангүй. Харин Лионы цөөхөн хэдэн довтолгоо тун аюултай байлаа. Лион клубын хувьд маш сайн үзүүлэлттэй яваа хэдий ч аваргуудын лигийн сүүлийн 12 тоглолтын 9-д нь эхний хагаст оноо авч чадаагүй гэсэн статистик байна. 

<

Тэдний хариу тоглолт 3 дугаар сарын 14 шөнө 04:00 Барсагийн Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.