МҮБХ-ны ээлжит V Их эеийн уулзалт түр хойшлогдов

 

МҮБХ-ны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас Монгол бөхийн өргөө 2018 оны дөрөвдүгээр сараас хойш удаа дараа хаагдаж, цагдаагийн хамгаалалтанд байсан билээ. Харин саяхан маргалдагч талууд эвлэлдэн нэгдэж, ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, юм.

Уг ойлголцлын санамж бичигт талуудыг төлөөлөн . Тус ажлын хэсэг нь хоёр талаас тэгш тооны төлөөлөл орсон 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж, дотроо "Их эед төлөөлөгч сонгох журам боловсруулах, МҮБХ-ны дүрмийн төсөл, тайлан бэлдэх" гэсэн 3 дэд хэсэг байгуулан идэвхтэй ажиллаж байна.

Энэхүү ажлын хэсгээс ээлжит 5-р их эеийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлосон байсан боловч ажлын хэсгийн нэг ахлагч дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (гадаад улс руу сувилалд явсан) эзгүй байгаа тул .

Хэдийгээр их эеийн тов хойшилсон ч хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр Монгол бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаярын удирдлага дор МҮБХ-ны хуучин ажлын алба хурал хуралдтал өдөр тутмын үүрэгт ажлууд болон бөхийн барилдаан, урлагийн тоглолт, бусад үйл ажиллагаагаа хуваарийн дагуу зохион байгуулан ажиллахаар болжээ. Үүний дагуу ойрын өдрүүдэд .

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.