21 аймгийн Эрүүл мэндийн газарт түргэний автомашин өгөв

 

Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өчигдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй. .

photo 2019 02 15 17 12 021

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч Ө.Наранбаатар: . Жилд бид дунджаар 1000 орчим дуудлагад явдаг. Манай нөхцөлд бол хэвтрийн хүн зөөх, осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад туулах чадвартай сайтай машин хамгийн тохиромжтой байдаг.

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч С. Мягмарсүрэн: Би байгууллагадаа 33 дэх жилдээ жолоочоор ажиллаж байна. . Машиндаа запас сэлбэг хийж, засаж янзалж явсаар есөн жилийн дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна.

photo 2019 02 15 17 28 32

photo 2019 02 15 17 12 10

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.