Хорт хавдартайгаа тэмцэж эдгэрсэн 20 хүүхдийн баяр...

 “Монголд жилд 70 хүүхэд хорт хавдраар шинээр оношлогддог”

Монгол хүүхдүүдийн дунд цусны хорт хавдар хамгийн их байдаг бол түүний дараа тархины хавдар ордог аж.  Манай улсад хорт хавдраар өвчилж буй хүүхдүүдийн 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байдаг бөгөөд бага насны хүүхдийн өвчлөлийн оношийг тодорхойлоход хүнд байдагтай холбоотой гэнэ. Харин таван хувь нь генийн өөрчлөлтөөс үүсдэг аж.

Олон улсын "Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр"-ийг ЭХЭМҮТ-өөс хоёрдахь жилдээ хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэй хамтран тэмдэглэн өнгөрүүлжээ. 

Энэ үеэр хорт хавдартай 20 хүүхэд хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрсэнийг онцлон тэмдэглэж, тэдгээр багачуудад "Эрэлхэг баатар" медалийг гардуулан өгчээ.

52126726 10217742803871913 2206087780969218048 n

52029349 10217742800551830 7767543904953434112 n

51849585 10217742801391851 3113625455924609024 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.