Хүүхэд насны таргалалт 21 дүгээр зууны аюул болжээ

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс хүүхэд насандаа жингийн илүүдэлтэй байх тохиолдол улам бүр нэмэгдсээр байгаа гэдгийг анхаарууллаа.

Бүсчилбэл Карибын тэнгисийн эргийн Науру, Күк арлуудад 5-19 настай хүүхдүүдийн дунд хэт таргалах үзэгдэл хамгийн их байна. Харин Этиоп, Буркино Фасо зэрэг Африкийн орнуудад хамгийн бага гарчээ.

 

1011

 

1975 онд дэлхийн хэмжээнд 5-19 насны жингийн илүүдэлтэй 11 сая хүүхэд тоологдсон бол 2016 онд 124 сая болж нэмэгджээ. Түүнчлэн 1990-ээд онд тав болон түүнээс бага насны хэт таргалалттай 32 сая хүүхэд байсан бол 2016 онд 41 сая болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн юм.

Номхон далайн арлын орнуудад 5-9 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн 30 хувь нь илүүдэл жинтэй гэж бүртгэгджээ.

 

51751362 292372594789274 5363937673327149056 n

 

2016 онд хийсэн судалгаанаас харахад Монгол улсын хэмжээнд 5-9 настай хүүхдүүдийн дунд жингийн илүүдэл 5-10 хувьтай байсан бол ОХУ-д 10.9, Хятадад 17.5, Америкт 22.7, Науруд 36,3 хувь байна. Харин 10-19 настай хүүхдүүдийн дундах жингийн илүүдлээр Монгол улс харьцангуй бага буюу таваас доош хувьтай бүсэд багтжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.