СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аль насанд ямар дасгал хийх вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дасгал хөдлөгөөн таны эрүүл мэндэд юу юунаас илүү чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөсөөр ирсэн. Гэхдээ таны наснаас шалтгаалж дасгал хөдлөгөөний төрөл өөр өөр байдаг гэдгийг мэргжилтнүүд зөвлөж байна.

Хүүхэд болон өсвөр нас

дасгал хийх нь эрүүл бие галбиртай болох, стресс бухимдлаас ангижрахад тустай

Энэ насанд дасгал хөдлөгөөн биеийн жинг хянах, яс бэхжүүлэх, өөртөө итгэлтэй байдлыг дэмжихээс гадна сайн унтахад тусалдаг. . Ур чадвараа хөгжүүлэх олон төрлийн спорт, тухайлбал усанд сэлэх, сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөг зэрэг аль болох идэвхтэй хөдөлж болох бүхий л төрлийн дасгал хөдлөгөөнийг сонгох хэрэгтэй. Өсвөр насны охидын идэвхтэй хөдлөгөөн буурах хандлагатай байдаг. Тиймээс дасгал хийх нь эрүүл бие галбиртай болох, стресс бухимдлаас ангижрахад тустай. 

20-оос дээш нас

Залуус энэ насандаа дасгал хөдлөгөөнөөс татгалзаж тамхи татах зэрэг сөрөг зуршилтай болсноор зүрх судасны өвчлөл, чихрийн шижингээр өвчлөх магадлал ихэсдэг. 20 насны дунд үед хүний бие организмын хөгжил дээд түвшиндээ хүрдэг тул булчин шөрмөс хүчилтөрөгчөөр бүрэн хангагддаг. Үүнээс хойш жил тутамд нэг хувиар бие организмын хөгжил удааширдаг. . Энэ насанд хийсэн дасгал хөдлөгөөн таны цаашдын амьдралд ч ач тустай тул аль болох тогтмол, хөнгөн хөгжилтэй дасгал, спортын төрөл зүйл сонгохыг зөвлөж байна. 

 

 

30 нас

Өдөрт 20 минут дасгал хийхэд хангалттай

Урт наслахын тулд дасгал хөдлөгөөн чухал уу? гэсэн асуулт энэ насныханд нийтлэг гарч ирдэг. 30 нас бол ажил амьдралын хувьд өрнүүн үе тул биеэ сэргээн чангалж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхийн тулд фитнессээр хичээллэх нь тохиромжтой байдаг. Н Тухайлбал хэвлэгч машинаа шалгах, нөгөө өрөөнд зочлох, шатаар авирах, өөр давхарт байдаг угаалгын өрөө ашиглах, утсаар ярихдаа зогсоогоороо байх зэрэг боломж л олдвол хөдлөөд байгаарай. Өдөрт 20 минут дасгал хийхэд хангалттай.

40 ба түүнээс дээш нас

Ихэнх хүмүүс энэ насандаа жин нэмэх хандлагатай байдаг. Жимд хичээллэхдээ  жин хасах дасгал хийх нь тохиромжтой. Нурууны өвчнөөс сэргийлж аль болох удаан алхаж, гүйж эхлэхийг зөвлөж байна.

50 нас

Судалгаанаас харахад энэ насандаа дасгал хийх нь зөвхөн биеийн эрүүл мэндээс гадна оюуны чадамжид ч тустай гэдгийг эрдэмтэд зөвлөж байна. Долоо хоногт хоёр удаа алхах зэргээр дасгал хөдлөгөөнтэй байх нь зүрх судасны өвчин, чихрийн шижингээс сэргийлж биеэс гадагшлах дааврын хэмжээг тэнцвэржүүлэн амралт болдог.

 

 

60 нас

60 настнуудын хамгийн том зовиур бол хөгшрөлт ба түүнээс үүдэлтэй хорт хавдрын эрсдэл болон хувирдаг. . Долоо хоногт хоёр удаа сунгалтын дасгал, бүжгийн хөдлөгөөн хийх, усан дасгалаар хичээллэх нь чухал байна.

 

Эх сурвалж: www.cnn.com 

 


 


 

I

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.