Цагаан сарын зөвлөмж: Махны шингэц 3-4 цаг байдаг
Цагаан сартай холбогдуулан Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөмж хүргэж байна.
Махны шингэц 3-4 цаг байдаг
Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180г байдаг. 1 бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 н ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг байдаг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна.
Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах эрсдэлүүд үүсдэг.
Үүнд:
- Бие махбодыг хордуулах
- Жин нэмэх
- Өтгөн хатах
- Зүрх судасны эмгэг үүсэх
- Даралт ихсэх
- Ходоод гэдэсний эмгэг үүсэх
- Элэг, цөс, нойр булчирхайн эмгэг үүсэх
- Бөөр, тулай, үе мөчний үрэвсэлт өвчин сэдрэх зэрэг сөрөг үр дагавруудтай.
Хүнсний ногоо нь махны задралаас үүссэн хорт бодисыг зайлуулдаг
Хоногт шаардлагатай хэмжээ хүнсний ногооны хэмжээ нь 400г байдаг. Аль болох түүхий ногоо жимс, тэдгээрийн шүүсийг уух нь зөв.
o Махны задралаас үүссэн хорт бодис, холестерины шингэцийг саатуулж биеэс зайлуулах
o Хоол боловсролтыг эрчимжүүлэх
o Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
o Өтгөн хаталтаас сэргийлэх
o Жин нэмэхээс сэргийлэх
o Антиоксидант, фитохимийн бодис, будагч бодис, үнэрт бодис гэх мэт эрүүл мэндийг дэмжигч олон төрлийн бодис агуулдаг
o Аминдэм, эрдсийн өндөр агууламжтай

1 бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 н ширхэг бууз идэхэд хангалттай
Ус, шингэн зүйл тогтмол ууж байх нь зөв
Хоногт шаардлагатай хэмжээ 2-2,5 л байдаг.
Усны ач холбогдол нь:
- Жин нэмэхээс сэргийлнэ
- Бие махбодыг цэвэрлэнэ
- Өтгөн хаталтаас сэргийлнэ
- Хоолны шингэцийг нэмэгдүүлнэ
- Даралт ихсэлтээс сэргийлнэ
- Бодисын солилцоог эрчимжүүлнэ
Хоол идэхээс 20-30 минутын өмнө ус ууж байгаарай.
Чихэр, чихэрлэг ундааны талаар
Сахарын хоногийн хэрэглээ – 25-30 гр байдаг.
- Жин нэмнэ /200 мл ундаа 320 ккал/
- Элэг өөхөлнө
- Дархлаа сулруулна
- Шимт бодисын шингэцийг бууруулна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.