Ж.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэтэй ЗГХЭГ-ын даргад өрсөлдөх хүн гараагүй

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар ярилцлаа. Тэрбээр, 

-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Миний хувьд Л.Оюун-Эрдэнийг анхнаас нь дэмжсэн. Саяны амаргүй тэмцлийг толгойлж ард түмэндээ өөрийгөө таниулж чадсан.

Ерөнхий сайд ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийн нэрийг санал болгосон. Удирдах зөвлөл дээр өрсөлдөх хүн гараагүй. Иймд одоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр нэрийг нь хүргүүлнэ. АТГ-аас бас нэг бичиг (Эрх ашгийн зөрчилтэй эсэх.Сур) авна. Үүний дараа ТББХ-оор хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.