Улсын III эмнэлгийн ариутгалын тасаг, нян судлалын лаборатор шинэчлэгдлээ

 

Улсын 3-р төв эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторын их засвар дуусч ашиглалтад орлоо. Үүний үр дүнд эмнэлэгт халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бүрдүүлж байгаа юм. Эдгээр ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд хийсэн.

Улсын 3-р төв эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторын их засвар дуусч ашиглалтад орлоо

Ингэснээр Монгол улсын Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц олон улсын стандартыг хангасан эмнэлгийн ариутгал, нян судлалын лабораторын үйл ажиллагаатай болж байгаа юм.

Тодруулбал, . Ингэснээр засвар тохижилт, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт, шинэ технологи бүхий төхөөрөмжүүдээр хангагдсан халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгожээ. Мөн өнөөдрийг хүртэл энэ төслөөр дамжин 1000 гаруй эмч эмнэлэгийн мэргэжилтэн, лаборант нарыг мэргэшүүлээд байгаа юм.

photo 2019 01 31 12 02 35

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "Эмнэлгүүдийн ариутгалын тасгуудад өмнө нь ашиглаж байгаагүй багаж угаах, халдваргүйжүүлэх автомат машин, хэт авиан цэвэрлэгч, , ариутгалыг хяналтын системийн тусламжтай бүрэн хянах боломжийг бүрдүүлж байгаа" гэв.

photo 2019 01 31 12 02 20

2019 онд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал, нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэх болон ажлын байран дахь сургалтуудыг тус тус зохион байгуулна. Мөн энэ онд шинээр нэмэгдсэн.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэнэ.

photo 2019 01 31 11 58 48

photo 2019 01 31 12 01 321

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.