СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

BREXIT 6-7 жил үргэлжилж магадгүй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

2016 оны зургадугаар сард Британийн түүх орвонгоороо эргэсэн. Европын холбоонд үлдэх үү, үлдэхгүй юү гэдэг сонголт британичуудын өмнө тулгарч, эцэст нь тэд Европын холбоог орхихоор шийдсэн билээ. Их Британийг Европын холбоонд үлдээхээр хичээж байсан Ерөнхий сайд асан Дэвид Камерон эцэст нь “Нэгдсэн Вант Улс Европын холбоонд байвал илүү хүчтэй, аюулгүй, олон давуу талтай байх байсан ч Британийн иргэд маш тодорхой шийдвэр гаргаж Их Британи цаашид өөр замаар замнахаар боллоо. Шилжилтийн үед улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс Засгийн газар ирэх гурван сарын хугацаанд үргэлжлүүлэн ажиллана. Харин одоо Европын холбоотой хийх хэлэлцээнд бэлтгэх хэрэгтэй боллоо. 

Европын холбоотой хийх албан ёсны хэлэлцээг миний дараагийн шинэ Ерөнхий сайд хийх болно” хэмээгээд Ерөнхий сайдын албан тушаалаасаа буусан. Хэдийгээр ч британичууд энэ сонголтыг хийсэн билээ. Их Британи Европын холбооноос гарах үйл явц буюу BREXIT хоёр орчим жил үргэлжилнэ гэсэн судалгаа гарсан.

Гэвч аль хэдийнэ хоёр жил өнгөрөөд байна. Өнгөрсөн хугацаанд BREXIT-ийн хэд хэдэн хэлэлцээ болсон ч дорвитой үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн. Нэг талаас Их Британи цаашдын худалдааны хэлэлцээр байгуулах асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа бол Европын холбоо санхүүгийн өр төлбөрөө төлөхийг Их Британиас шаардаж байгаа юм. Мөн иргэдийн эрх болон шинээр хил тогтоох асуудалд санал зөрөлдөөнтэй байдал үүссээр байна. Их Британи 2019 оны гуравдугаар сар гэхэд Европын холбооноос гарахаар төлөвлөөд байгаа ч одоогийн байдлаар хамгийн том худалдааны түнштэйгээ цаашдын харилцааныхаа талаар яриа хэлэлцээ эхлүүлээгүй хэвээр байна.

Үүнээс үүдэж . Энэ сарын 15-ны өдөр Их Британийн парламентын доод танхим Европын холбоотой зөвшилцсөн BREXIT-ийн гэрээг буцаасан юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Лондон болон Брюссель хооронд зөвшилцсөн BREXIT-ийн асуудлаарх 585 хуудас бүхий гэрээг батлахын тулд Британийн хууль тогтоогчид дэмжээд зогсохгүй, Европын холбооны олонх гишүүн орон дэмжих ёстой. Ямартай ч Британийн парламент BREXIT-ийн асуудлаар ирэх сарын 13-ны өдөр хоёр дахиа санал хураахаар болоод байгаа. Британийн парламентын доод танхимын гишүүд BREXIT-ийн гэрээний төслийг эсэргүүцсэн нэг шалтгаан нь Белфастын гэрээ байсан юм. Тус гэрээнд Ирландын Ольстер муж Европын холбооны нэгдсэн зах зээл болон хил гаалийн холбооны бүрэлдэхүүн хэвээр үлдэнэ гэж заасан байдаг.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/uk-politics-47052227

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.