ОУХМ О.Үйтүмэнгийн бүх барилдааны бичлэгийн түүвэр

 

Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэнгийн барилдаануудыг түүвэрлэн хүргэж байна.

Красноярскийн Гранпригийн сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн эхний тойрогт Болгарийн Ахмед Магамаевтай 8:6-аар ялж цааш барилдах эрхтэй болсон юм.  

Шөвгийн наймд ОХУ-ын өнгөрсөн жилийн аварга, 2017 оны Европ тивийн аварга, Красноярскын алтан гран пригийн 2017 оны аварга Даурэн Куруглиэвтэй барилдан ялагдсан юм. Даурэн Куруглиэвын хувьд энэ жил жиндээ аварга болсон юм.

Хүрэл медалийн төлөө Кубын Артуро Силот Торресыг цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ. О.Үйтүмэн 2015 онд тус тэмцээнд үзүүрлэж байсан бөгөөд ийнхүү дөрвөн жилийн дараа хоёр дахь медалиа зүүлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.