Д.Сарангэрэл: H1N1 вирусийн улмаас насанд хүрсэн долоон хүн нас барсан

 

Томуу, тост өвчний халдвар энэ улиралд ихээхэн дэгдэлт үүсгээд байгаа билээ. Халдварын улмаас хүүхдүүд олон тоогоор эндэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарах болсон. Өнөөдрийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эрүүл мэндийн салбарт томуугийн дэгдэлт их байгаа талаар үг хэлсний дараа ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл үг хэлж, мэдээлэл өглөө.

Тэрбээр ". 2017, 2018 онд хатгалгааны эсрэг вакцин хийсэн нь хүүхдүүд томуугийн эрсдэлээс хамгаалан, үр дүнгээ өгч байна гэж харж байгаа. Би өнөөдөр 20, 30 жил УИХ-д ажиллаж байгаа гэж гайхуулан ярьдаг хүмүүст хандаж нэг үг хэлмээр байна. .

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өдөр, шөнөгүй ажиллаж байж томуугийн дэгдэлтийг цурманд оруулаад байна

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өдөр, шөнөгүй ажиллаж байж томуугийн дэгдэлтийг цурманд оруулаад байна. Энэ салбарынхны хөдөлмөр зүтгэлийг доромжилсон Ё.Баатарбилэг гишүүн уучлал гуйх ёстой.

. Улаанбаатарт дөрөв, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь аймагт тус бүр нэг иргэн томуугийн вирусийн халдвар авч нас барсан. Энэ бол лабораторийн шинжилгээгээр нотлогдсон" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.