СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-29

Тавантолгойн алдагдсан нүүрсний хохирлыг хэн төлөхийг хэлж өгөөч Л.Энхболд гишүүн ээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монголын нийгмийг цунами шиг давалгаалуулдаг ганцхан төрлийн хүмүүс байна. Тэр нь улс төрчид. Улс төрчдийн цаг наргүй олны өмнө дэлгэж байгаа хар баримт, мэдээллүүд эцэстээ иргэдийн санах ойг үгүй хийж байна. Учир нь амтай болгоныг шуугиулсан дуулиант хэргүүдийн зах зухыг сонсож эцсийг нь мэдэж ч амжаагүй байтал тэгсгээд мартагдаж зарим нь бүр ёолтойх ч бараагүй таг мартагддаг болов.

Нийгэмд давалгаа үүсгэдэг ийм төрлийн мэдээллийн “амьдрах” чадвар ердөө л нийтийн дунд долоо хоног. Мөнгөтэй, эрх мэдэлтнүүдийн дунд бий болсон, салбарын хувьд хумигдмалд тооцогдох мэдээллүүдийн нийтэд дэлгэгдэх хоног, хугацаа долоогоос ч цөөхөн. Гурав хоног анхаарлын төвд орвол их юм болдог болжээ. Заримдаа нийгмийн ой санамжийг ийм үлгэн салган, орон гаран байлгах нь хэсэг хүмүүст ашигтай болж хувирлаа. Үсээ зулгааж, шүлсээ үсчүүлсэн иргэд үсрээд л гурав хоног хашгираад эцэстээ чив чимээгүй болж байгаа юм. Яг ингэж олныг шуугиулаад нам гүмхэн тэгсгээд “замхарсан” хэргийн нэг нь “Жижиг” Тавантолгойгоос алдагдсан нүүрсний хэрэг. Ой санамж нь нэгэнт “алдагдаж” яваа ард түмэн өнөөдөр энэхүү асуудлыг мартсан ч байж мэднэ.

Тиймээс эргэн сануулахаар зэхлээ. Өнгөрөгч наймдугаар сард “Ажнай” группийн эзэн Д.Бат-Эрдэнийн талаар нэгэн мэдэгдэл хийж байсан нь Тавантолгойн ордын мөргөцгийн нүүрсийг хулгайлсан гэсэн утга бүхий мэдээлэл байв. Тэрбээр, “Таван сарын өмнө миний бие “Эрдэнэс Таван толгой”­н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гэдэг асуудлыг хөндсөн. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл АТГ ахицтай зүйл хийсэнгүй. Нүүрс алдагдсан асуудлаар Ерөнхий сайд Засгийн газарт чиглэл өгч Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан.

МХЕГ, ГЕГ, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагууд хамтарч ажилласан. . Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дүгнэлтэд 2013­-2017 онд цөөн тооны ачааны автомашин маш олон буюу 35 мянган удаа хил нэвтэрсэн талаар дурдсан байна. Зарим нь хоосон хил гарсан. Хоосон гарсан гээд байгаа машинуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Нүүрс тээвэрлэдэг автомашинууд нэг удаадаа 80­-125 мянган тонн нүүрс тээвэрлэдэг. Үүнийг дундажлаад бодохоор гурван сая орчим тонн нүүрсний асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Намайг энэ хэргийг анх мэдээлсний дараа .

Харин . Энэ хэмжээний өмч хөрөнгө монголын ард түмнээс алга болжээ. Энэ хохирлыг хэн, хэрхэн барагдуулах ёстойг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой” гэж мэдээлж байв. Тэрбээр мөн эх үүсвэргүй гарсан 390 мянган тонн нүүрс “Таван толгой транс” компаниар дамжиж хил гарсан нь тогтоогдсон. Шалгалтын материал дээр “Таван толгой транс” компанийн 70 хувийг Д.Бат­-Эрдэнэ, 20 хувийг Д.Дагвадорж гэдэг хүн эзэмшдэг талаар дэлгэрэнгүй оруулсан байна гэдгийг хэлж байв. Түүний энэхүү мэдээллийн дараа ЗГХЭГ­-ийн дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатар ч мөн дуугарсан.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой” компани өөрөөр хэлбэл, орон нутгийн “Тавантолгой” компани төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой”­н газраас нүүрс олборлосон байж болзош гүй асуудлыг шалгах ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг шалгалт хийсэн судалгаа, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ дүгнэлтээр .

Тэд олон жилийн өмнөөс ингэж ажилласан байна. Авлигатай тэмцэх газар, Цадаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтооно. Улсыг хохиролгүй болгох ёстой. Ер нь орон нутгийн өмч нэрээр улсын өмчийг идэж, хулгайлж завшдаг байдал хавтгайрсны нэг илрэл нь энэ. Ийм байдлыг цэгцлэхийг зорьж ажиллаж байна. Орон нутгийн “Таван толгой” компанид ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгээ, хууль бус ийм үйлдлүүдийг тус компанид ноёрхлоо тогтоосон .Энэ зөрчлийг шалгаж, “Эрдэнэс Тавантолгой”­г хохиролгүй болгох шаардлагыг тавьж байна. . Жижиг “Тавантолгой”, “Таван толгой транс” компанийн ТУЗ-­ийн дарга Ажнайн гэх Бат­-Эрдэнэ нарын нөхөд ард түмэнд үүнийгээ тайлбарлах ёстой гэж Засгийн газар үзэж байна.” хэмээсэн.

2017 оны тавдугаар сарын 23-­ны өдрөөс 2017 оны зургадугаар сарын 26-­ны өдөр хүртэл буюу мэдэгдэлд заасан хугацаанд уурхайн олборлолт зогсоогүй ба харин дундын мөргөцөгөө олборлож байжээ.

Тэгвэл дахин асууя, Л.Энхболд гишүүн ээ. Их хэмжээний нүүрс алдагдсан энэ хэргийн эзэд хариуцлагаа хүлээж чадав уу. Таны “сөхсөн” энэхүү мэдээлэл олны өмнө дэлгэгдсэн шигээ дууссан уу. Эсвэл нэгэн цаг үед улс төрийн тохироо бүрдүүлэхэд хөөсрүүлээд дарагдах асуудал байв уу. Гэтэл иргэд цахим орчинд дараах хоёрхон асуултад хариулт эрж байна. Тэр нь “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр жижиг таван толгой уурхайн удирдлага гэв гэнэт мэдэгдэл гаргаж, 2017 оны тавдугаар сарын 23­-ны өдрөөс 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр хүртэл уурхайнхаа үйл ажиллагааг зогсоож байгаагаа зарласан юм. Ямар учраас олборлолтын таатай үед, сонгуулийн сурталчилгааны хугацаанд жижиг “Тавантолгой”­-н захирал Р.Сэддорж уурхайгаа хаах болсон юм бол” хэмээн асууж байна.

Хоёрдугаарт, 2017 оны тавдугаар сарын 23-­ны өдрөөс 2017 оны зургадугаар сарын 26-­ны өдөр хүртэл буюу мэдэгдэлд заасан хугацаанд уурхайн олборлолт зогсоогүй ба харин дундын мөргөцөгөө олборлож байжээ. Хоёр тал хуйвалдаж, үүнийгээ бусдад мэдэгдэхгүйн тулд жижиг Тавантолгойн талаас олборлолт хийж гаргасан байна. Олборлож гаргасан нүүрсээ зарсан мөнгөө “Ажнай” Бат­-Эрдэнэ мөнгө хүүлсэн “мангасын ам” руу хийв үү. Тус хоёр уурхайн хоорондын мөргөцөгөөс 260 мянган тонн нүүрс олборлож борлуулсан байна.

байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-­д ч бүртгэлгүй жижиг “Тавантолгой” ХК­-д бүртгэлгүй гэнэтийн сул ашиг болжээ. Хоёр уурхайн удирдлагууд буюу Ариунболд, Сэддорж нар хоорондоо “нууц” гэрээ хийв үү” хэмээн асууж байна. Юмны учир мэддэг, энэ салбарыг ойлгодог иргэд дээрх “нууц” үгсэн хуйвалдсан байж болзошгүй хулгайн асуудлыг ийн дүгнэж хардаж байгаагаа бас дайв. Бид иргэдийн таамаг, хардалтыг ямар нэг тайлбаргүй хүргэе.

Ингэхдээ “Хамийн гол нь тус мөргөцөгийн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгойн” талаас олборлох гэхээр олон давхар хяналттай учир жижиг Тавантолгойн талаас олборложээ. Энэ талаасаа нүүрс олборлолтын ажил хийхэд хэн ч мэдэхгүй, тун амархан. Яагаад гэвэл Сэддорж, “ажнай” Бат-Эрдэнэ нартай ярилцахад л болно. Ийм ч учраас тэд Тавантолгойн талаас тус мөргөцгийг олборлохын тулд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК­ийн үйл ажиллагаагааг 2017 оны тавдугаар сарын 23­-ны өдрөөс 2017 оны зургадугаар сарын 26-­ны өдөр хүртэл зогсоосон байж болзошгүй. Ингээд 2. Энэ мөнгө хэний халаасыг түнтийлгэв” хэмээн асуусныг бид уламжилж байна. Энэ мөнгө хэний халаасанд орсныг Л.Энхболд гишүүн та мэдсэн бол олон нийттэйгээ хуваалцаарай. 

М.Мөнх

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.