Сумо бөхийн 14 дэх өдрийн тойм бичлэг

 

Мэргэжлийн сумо бөхийн хацү башё маш сонирхолтой өрнөж өнөөдөр сүүлийн хариуцлагатай барилдаанууд үлдээд байна. Өчигдөр Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил Айояаматай барилдан давснаар 12 даваа 2 унаатайгаар хацү башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Өнөөдөр манай Тамаваши Б.Мөнх-Оргил Маэгаширагийн 9-т эрэмбэлэгдэж буй Эндотой (10:4) барилдах ба давахад шууд хацү башёд түрүүлэх юм. Эсвэл түүний ард эрэмбэлэгдэж буй Секиваке Такакейшо (11:3) Озеки Гоейдотой барилдан унавал бас л түрүүлэх боломжтой болох юм. 

Башёг тэргүүлэгчид
Башёг тэргүүлэгчид

Өчигдөр их аварга Хакухо М.Даваажаргал башёг өнжсөнөөр Озеки Гоейдо сул даваа авч найман даваатай боллоо. 

 Мэргэжлийн сумо бөхийн 14 дэх өдрийн барилдааны тойм бичлэг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.