СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрхтэн шилжүүлэх зөвшөөрлийг иргэн бүр биедээ авч явдаг болъё

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах багийн эмч нар энэ өдрүүдэд өвчтөн, ард түмэнд зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

Рентген зураг, шинжилгээний хариугаа барьсан хүмүүс Энэтхэг, Монгол эмч нарт хандахаар дугаарлаж зогсоцгооно. Дарханаас ирсэн ээж охин хоёр Мөнхзаяа эмчид үзүүлэх гэж байхтай нь таарлаа.

"Охин маань гурван настай байхдаа хоёр удаа шарласан юм. Түүнээс хойш халдвартын хяналтад явсаар өнөөдөр элэг шилжүүлэхээс өөр аргагүй байдалд орчхоод байна. Донорын хувьд 29 настай эрэгтэй дүүгээс нь авахаар болсон. Одоо санхүүгийн асуудал дээр гацчихаад байна. Манай Дарханаас урьд нь нэг хүн орж байсан гэсэн. Хагалгаанд орсон хүмүүс донор болон мөнгөний асуудлаа яаж шийдсэн талаар давхар туршлага судалж явна" гэж ээж нь хуучиллаа.

Хавдар судлалын үндэсний төвд өнгөрөгч зургадугаар сард хагалгаанд орсон Ц.Батсүх тэдэнд туршлагаасаа хуваалцаж байлаа. Тэрбээр сурагч байхдаа шарлаж, түүнээс хойш элэгний асуудалтай яваад байсан гэнэ. Сүүлдээ элгэнд нь хавдар үүсч элэг шилжүүлэх хагалгаанд яаралтай орох хэрэгтэй болжээ. Ингээд л Монголдоо хагалгаанд орохоор шийдсэн байна. . Ойрын хамаатан минь донор болж, 70-80 сая төгрөгөөр хагалгаанд орсон. Одоо ажилдаа орчихсон, биеийн байдал хэвийн байгаа гэлээ.

.

ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Р.Мөнхбаттай ярилцлаа. 

- Бид өнгөрсөн жил долоон хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Он гараад хоёр хүнд хийчхээд байна. Тийм болохоор одоо монголчууд элэгний өвчнөөс айх, зугтах шаардлагагүй болсон. Бидэнд хандахад л болно. Өнөөдөр манай эмнэлэг ОХУ-ын Эрхүү хотын хавдар судлалын эмч нар ирж, биднээс туршлага судалж байна. Тэд ирэх гуравдугаар сард Эрхүү хотод элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ. Тэр үед манай баг очиж туслах юм. Манай эмнэлэг Энэтхэгийн “Jaipee” болон Солонгосын “Самсунг” эмнэлэгтэй хамтран ажилладаг. 

- Танай эмнэлэг жилд хэчнээн хүн элэг шилжүүлэх хагалгаанд орох хүсэлт гаргадаг вэ?”

- юм. Тэднээс гадна элэгний хатуурал зэрэг оноштой, элэг солих шаардлагатай хүмүүс маш олон хүн бий. Гэтэл өнгөрсөн жил нэгдүгээр эмнэлэг 20 гаруй хүнд манайх долоохон хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байна. . . Энэ асуудлыг шийдэхийн тулд Монгол улс донорын тухай хуулийг шинэчилж баталсан. . Нэгдүгээр эмнэлэг дээр ийм хоёр хүнээс эрхтэн шилжүүлж, хагалгаа хийгээд байна. Бидний хувьд энэ ондоо багтаж ийм төрлийн хагалгааг хийхээр төлөвлөж байгаа.

Мөн тэрбээр “” гэсэн юм.

ЦУСНЫ БҮЛЭГ ӨӨР ХҮНЭЭС ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭХ ХАГАЛГАА ХИЙДЭГ БОЛЖЭЭ

Өдөрлөгт ирсэн хүмүүс дотор Ц.Батсүх шиг масктай хүн цөөнгүй байна. Эдгээр хүмүүс элэг шилжүүлэх хагалгаанд орсон, зовлон нэгт нөхдөдөө туслах чин хүсэл тээж ирцгээсэн байлаа. Тэдний нэг болох Чингэлтэй дүүргийн иргэн н.Чимгээ өнгөрөгч аравдугаар сард Энэтхэг улсын “Jaipee” эмнэлэгт хагалгаанд оржээ. Тэрбээр нэгдүгээр бүлгийн цустай донор олдоогүйн улмаас бүлэг өөрчилж хагалгаанд орсон байна.

"Цусны бүлэг шилжүүлэх хагалгааг одоохондоо манай улсад хийх боломжгүй байгаа юм билээ. Үүний тулд цус шүүх технологи хэрэгтэй болдог гэсэн. Би Энэтхэг улсад бүлэг өөрчилж хагалгаанд орсон хоёр дахь хүн болсон. . Миний хувьд Энэтхэгт хоёр сар болсон. . Ах дүү хамаатан садныхаа хүчээр давж гарлаа. Монголчуудын хувьд донор болно гэхээр хүнд амьдрал бэлэглэж байна гэж ойлгодоггүй. Хүний эд эрхтнийг авч зарах, мөнгө олох хэрэгсэл гэж ойлгодог юм шиг санагдсан. Гадаадад автомашины осолд орсон болон тархины үхэлтэй өвчтөнүүд өөрийн эд эрхтнээ бусдад өгч болно гэсэн зөвшөөрөл биедээ авч явдаг гэж сонссон. Ийм өвчнөөр нас барсан хүний эд эрхтнээр 5-7 хүнд амьдрал бэлэглэх боломжтой гэж байгаа. Тэгэхээр манайхан энэ зүйлийг дор бүрнээ ухамсарлаж, өөр хэн нэгэнд  амьдрал бэлэглэх сайхан сэтгэлтэй байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

байна. Харамсалтай эдгээр оношлогдсон хүмүүсийн 1500 орчим нь донор олдохгүйн улмаас энэ өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байжээ. Шинэчлэн найруулсан Донорын тухай хуулийн 15.2-т “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна” гэсэн байдаг. Үүнийг иргэн бүр санаж, эрхтэн шилжүүлэх зөвшөөрлийг биедээ авч явж хэвшээсэй.

Эрхтэн шилжүүлэх зөвшөөрлийг иргэн бүр биедээ авч явдаг болъё

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.