Монгол бөхийн удамт хөвгүүд Сумогийн дэвжээнд ноёлсоор
Японы мэргэжлийн сумо бөхийн хацү башё 11 өдрийн дараах байдлаар дараах бөхчүүд башёг тэргүүлэн барилдаж байна.

Өчигдрийн барилдааны онцлогуудыг дурдвал:
Энэ сарын башёг маш сайн эхлүүлсэн боловч гэмтлийн улмаас хоёр барилдаан өнжсөн Митакеуми эргэн ирж башёг тэргүүлэгч Хакүхо аваргыг давснаар башёг улам сонирхолтой болгов. Хакүхо аварга унаснаар түүний араас удаалж байсан Тамаваши Б.Мөнх-Оргилд том боломж гарлаа. Өнөөдөр хоёр бөх хоорондоо барилдахаар оноолт таарсан ба Тамаваши давбал хоёр бөхийн даваа тэнцэнэ.
Мөн качикоши буюу 50-аас дээш хувийн амжилт үзүүлсэн Д.Долгорсүрэн зааны ач хүү Хошорюү С.Бямбасүрэн, Д.Шижээ начны ач хүү Кёкүтосэн Э.Энхманлай, Г.Батбаяр харцагын хүү Ёошояма Б.Анхбаяр нар Монгол бөхийн удмын хүч, бяр, ухааныг арлын Японд үзүүлсээр байна.
Мэргэжлийн сумо бөхийн 11 дэх өдрийн барилдааны тойм бичлэг:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.