Сумо бөхийн хацү башё тойм: 7 дахь өдөр
Мэргэжлийн сумо бөхийн хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаан явагдаж Хакухо М.Даваажаргал аварга уламжлал ёсоор нэг ч унаагүй ганцаараа башёг тэргүүлэн барилдаж байна. Башёгийн эхэнд түүний барилдаан нэг л болж өгөхгүй бэлтгэл бүрэн хангагдаагүй хандлага ажиглагдаж байсан хэдий ч одоо л их аваргын үндсэн барилдаанууд гарч байх шиг. Энэ удаагийн башё 2 ёкозүна, 1 озэки, 1 комүсүби өнжсөн ч их аварга маань өөрийн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр байна. Өнөөдөр тэрээр 5 даваа 2 унаатай яваа Аояаматай барилдахаар оноолт гарчээ.

7 дахь өдрийн барилдаанаас олны сонирхолыг зүй ёсоор татаж байсан барилдаан болох зүүний секиваке өнгөрсөн башёгийн түрүү бөх озэки цолны төлөө зүтгэж байгаа Такакэишо энэ башёд тун сайн барилдаж байгаа маэгэширагийн 1-т эрэмбэлэгдсэн манай Ичиножо Ичинноровтой оноолт тааран барилдаж манай бөх ялагдал хүлээлээ. Ийнхүү Ичиножо 4 даваа 3 унаатайгаар башёг үргэлжлүүлэн барилдаж байна.
Сумо бөхийн хацү башё: 7 дахь өдрийн барилдааны тойм бичлэг:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.