Динг 7 дахь удаагаа 147 оноо авах боломжоо харамсалтайгаар алдлаа

 

Урьд шөнө хагас шигшээ тоглолтууд үнэхээр уйдамгүй гал гарсан тоглолтуудаар дүүрэн байлаа. Эхний тоглолт дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж байгаа домогт тамирчин Ронни О Сулливан Ази тивийн төлөөлөл дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй БНХАУ-ын тамирчин Динг Жунхуй нарын хооронд явагдлаа. Урьд өмнө нь хоёр тамирчны хувьд 19 удаа учраа тааран тоглоход 12 удаад нь Ронни хожиж 3 удаа тэнцэж байсан юм. Өчигдөрийн тоглолтод 6:3 харьцаагаар Ронни хожлоо. Ийнхүү Ронни Дингтэй сүүлийн гурван удаа учраа тааран тоглоход гуравууланд нь дараалан хожоод байна. 2018 оны эхэнд дэлхийн гран при тэмцээний финалд учраа таарахад Ронни 10:3 харьцаагаар хожиж байсан бол 2018 Players Championship тэмцээний шөвгийн 8-д учраа таарахад мөн Ронни 6:3 харьцаагаар хожиж байсан юм. 

Өчигдрийн тоглолтын тухайд Ронни эхний 4 фреймийг төвөггүйхэн авч тоглолтын харьцааг 4:0 болголоо. Харин 5 болон 6 дахь фрейм дээр Динг эргэн ирэлтийг маш хүчтэй хийж хоёр фрейд хоёуланд нь 100-аас дээш оноо авч хожлоо. 5 дугаар фреймийг 107 оноотойгоор, зургаадугаар фреймийг 122 оноотойгоор дуусгав. Ялангуяа сүүлийн зургадугаар фреймд Динг снукер биллиардын хамгийн өндөр оноо болох 147 оноо авах бүрэн боломжтой байсан хэдий ч харьцангуй хялбар шар шаарыг алдаж 147 оноо авах боломжоо алдлаа. Ронни түүний өмнөөс харамсаж байсан юм. Дашрамд сонирхуулахад Динг өмнө нь 147 оноог 6 удаа авч байсан байна.  

Ингээд уг тоглолтыг бүрэн эхээр нь үзэж сонирхоцгооё. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.