Шилдгүүдийн "тулаан" Мастерс-2019 үргэлжилсээр

 

Өчигдөр Барри Хавкинс - Шаун Мерфи болон Марк Виллиамс - Нэйл Робертсон нар хоорондоо тоглосон юм. Эдгээр тоглолтуудаас дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж байгаа Марк Виллиамс болон дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж байгаа Нейл Робертсон нарын тоглолтыг онцлон хүргэхээр шийдлээ. Вэйлсийн шилдэг снукерч Марк Виллиамсын хувьд өнгөрсөн жил гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон төдийгүй гурван ч том тэмцээнд түрүүлээд байгаа юм. Харин Австралийн Нейл Робертсоны хувьд сүүлийн жилүүдэд онцгой амжилт үзүүлэхгүй байгаа ч шилдгүүдийн эгнээнд багтсаар байгаа юм. Урьд өмнө нь энэ хоёр тамирчин 22 удаа учраа таарахад Нэйл Робертсон дийлэнхэд нь буюу 14 удаа хожоод байсан юм. Нейл Робертсоны давамгайлал өчигдөр ч хэвээр үргэлжлэн 6:3 харьцаагаар хожлоо.

Нэйл Робертсон - Марк Виллиамс 6:3
Нэйл Робертсон - Марк Виллиамс 6:3

Харин нөгөө нэг тоглолт болох Барри Хавкинс - Шаун Мерфи нарын тоглолт дараа нь болж 6:2 харьцаагаар Барри Хавкинс хожиж цааш тоглох эрхтэй боллоо. Английн хоёр шилдэг снукерч Барри Хавкинс (дэлхийн чансааны 7-д), Шаун Мерфи (дэлхийн чансааны 11-т) нар өмнө нь 17 удаа учраа тааран тоглоход 10 удаад нь Шаун Мерфи хожоод байсан юм.   

Марк Виллиамс - Нэйл Робертсон нарын тоглолтын бүрэн бичлэг:

Барри Хавкинс - Шаун Мерфи нарын тоглолтын бүрэн бичлэг:

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.