Снукер биллиардын "МАСТЕРС" ширүүн өрсөлдөөнтэй болж байна

 

Лондон хотноо энэ сарын 13-20 өдрүүдэд

Мастерс-2019 тэмцээний оноолт
Мастерс-2019 тэмцээний оноолт

Снукер биллиардын ертөнцөд "гурван титэм" хэмээн нэрлэгдэх хамгийн нэр хүндтэй гурван тэмцээн байдаг. Үүнд: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, шилдэг 16 тамирчин өрсөлддөг Мастерс тэмцээн, UK Championship гэсэн гурван тэмцээн ордог байна. Зөвхөн шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог "Мастерс-2019" тэмцээнээр 2019 оны снукер биллиардын улирал эхэлж байна. . Өнгөрсөн жил Ирландын тамирчин Марк Аллен түрүүлж байсан юм. 

Урд шөнө болсон хоёр тоглолт хоёулаа маш өрсөлдөөнтэй явагдсан ба дэлхийн 5, мастерс тэмцээний 7, UK Championship тэмцээн 7 удаагийн аварга Ронни О Сулливан дэлхийн чансааны 12-т эрэмблэгдэж буй Стуарт Бингхамтай оноолт тааран тоглосон юм. Урд өмнө нь хоёр тамирчин хоорондоо 17 удаа тааран тоглоход 14-т нь Ронни О Сулливан хожиж байсан илт илүүрхсэн түүх гуйвсангүй. 

Ронни О Сулливан болон Стуарт Бингхам нарын тоглолт бүрэн эхээрээ.  

  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.