Чөлөөт бөхийн ДАШТ дээр Т.Түвшинтулгын хийсэн гайхалтай мэх

 

Энэ бол ОУХМ Т.Түвшинтулгын чөлөөт бөхийн ДАШТ-ий үеэр хийсэн мэх юм. 

Монгол Улсын гурван удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Будапештын ДАШТ-д эрэгтэйчүүдийн 61 кг-д хүрэл медалийн эзэн болсон.

Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при”-гийн хүрэл, Яшар Догу болон Дмитрий Коркины нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт,“Mongolia Open” ОУТ-ий хошой аварга Т.Түвшинтулга ийнхүү Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.

ОУХМ Т.Түвшинтулгын анхны багш спортын мастер П.Чулуунбаатар, одоогийн багш нь гавьяат тамирчин О.Пүрэвбаатар юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.