4 сард Чөлөөт бөхийн "Mongolia Open" ОУ-ын тэмцээн болно

 

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын 2018 онд гаргасан амжилтуудын жагсаалтыг энд дарж үзнэ үү.  

United World Wrestling

Энэ 2019 онд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олон улсын тэмцээн уралдааны хуваарийг гаргажээ. Хамгийн эхний тэмцээн нь АНУ-ын Олимп, Дэлхийн аварга домогт Дэйв Счултзийн (1959-1996) нэрэмжит тэмцээн энэ сарын 23-26 өдрүүдэд АНУ-ын Колорадо мужид зохион байгуулагдах юм. Яг энэ өдрүүдэд ОХУ-ын Красноярскт хотод жил бүр болдог уламжлалт Иван Ярыгиний дурсгалд зориулсан “Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд болно. Дэлхийн чансааны оноо олгодог Красноярскийн тэмцээн жингийн зөрүүгүй болох бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн жин тус бүрт гурав хүртэлх тамирчин оролцохоор сонгон шалгаруулалт явагдаж байгаа юм.

Харин 4 сарын 5-7 өдрүүдэд манай эх оронд "Mongolia Open" ОУ-ын тэмцээн зохион байгуулагдах хуваарьтай байна. 

Screen Shot 2019 01 03 at 20

www.livetv.mn сайтын спортын алба өнгөрөгч 2018 онд чөлөөт бөхийн бүхий л тэмцээн уралдааныг шууд дамжуулж байсанчлан энэ онд ч мөн чөлөөт бөхийн шинэ мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж байхаас гадна тэмцээн уралдааныг шууд дамжуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан "2018 оны шилдгийн шилдэг" түүвэр бичлэг:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.