Израил, Иран улс болон Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд
Израил болон Иран Улсын хооронд үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан тус улсууд болон Ойрх Дорнодын бүс нутагт оршин суугаа монгол иргэддээ Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргүүлж байна.
Нэгдүгээрт, оршин суугаа улсынхаа Гадаад хэргийн яам болон холбогдох бусад байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, заавар, журмыг чанд дагаж мөрдөх. Хоёрдугаарт, бүс нутгийн нөхцөл байдал тогтворжих хүртэл бусад хот, улс руу зорчихгүй байх.
Гуравдугаарт, өөрийн холбоо барих утасны дугаар, цахим шуудан, оршин суугаа хаяг зэрэг мэдээллээ ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт тогтмол мэдэгдэж, байнгын холбоотой байх.
Дөрөвдүгээрт, гадаад паспорт, бэлэн мөнгө болон бусад нэн шаардлагатай хувийн эд зүйлсээ бэлэн байлгаж, эх орондоо буцах эсвэл аюулгүй бүс рүү шилжихэд шаардлагатай бэлтгэлээ хангахыг зөвлөж байна.
Израил, Иран болон Ойрх Дорнодын бүс нутагт байгаа Монгол Улсын иргэд консулын туслалцаа, мэдээлэл, зөвлөгөө авах шаардлагатай бол дараах сувгуудаар холбогдоно уу:
Гадаад харилцааны яам: +976-72774444, +976-83042222 (Шуурхай утас), consul@mfa.gov.mn (Цахим шуудан).
Турк Улсад суугаа Элчин сайдын яам: +90-5340128408 (Шуурхай утас), ankara@mfa.gov.mn (Цахим шуудан).
Египет Улсад суугаа Элчин сайдын яам: +201103168566 (Шуурхай утас), cairo@mfa.gov.mn (Цахим шуудан).
Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам: +96599097419 (Шуурхай утас), kuwait@mfa.gov.mn (Цахим шуудан).
Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яам: +971562778069 (Шуурхай утас), abudhabi@mfa.gov.mn (Цахим шуудан).
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.