Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ

Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 14 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.1 хувьтай байна.

69a50267e337fe7967a312f5

Нийслэл хэмжээнд худалдан авах ажиллагааны явц ямар байгаа талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 259 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжихээс эрх шилжсэн төслүүд нэмэгдэж, нийт 350 төсөл, арга хэмжээ 2026 онд хэрэгжинэ. Одоогоор тендер шалгаруулалт 45 хувьтай зарлагдсан. Нийт төсөл, арга хэмжээнээс 207 төсөл, арга хэмжээ нь ажил, 73 төсөл, арга хэмжээ бараа, 70 төсөл, арга хэмжээ нь үйлчилгээний ангилалд багтаж байна” хэмээв. Үргэлжлүүлэн нийт 350 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулах эрх олгосон 54, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 67, тендерийн материал хүлээн авч байгаа 37, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 82, зураг төсөв, ажлын даалгаваргүй 110 төсөл, арга хэмжээ байгааг танилцуулав.

69a50277e337fe7967a312f6

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар тендер шалгаруулалтыг шахаж, яаравчлан зарлах, бүтээн байгуулалтын улиралд багтааж ажлуудаа гүйцэтгэх үүрэг өглөө. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх төсөл, арга хэмжээнд тендер зарлаж дуусгах, тендер зарлаж чадаагүй ажлуудыг хийж чадах байгууллагуудад нь шилжүүлэн өгөх, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг дэмжихийг мөн үүрэг болгов.

69a5024fe337fe7967a312f1

69a50256e337fe7967a312f3

69a5025be337fe7967a312f4

69a5029de337fe7967a312f7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.