🔴 LIVE: Өнөөдөр манай гурван боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана
Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдаж буй 77 дахь удаагийн "Strandja 2026" боксын олон улсын тэмцээний хагас шигшээ тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
35 орны 350 гаруй шилдэг боксчид оролцож буй тус тэмцээний хагас шигшээ тулаанд өнөөдөр манай гурван ширэн бээлийтэн тулалдаж байна.
Тодруулбал:
- Эмэгтэйчүүдийн -48кг жинд Э.Номундарь 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Украины Охота Ханнатай /Улаанбаатарын цагаар 20:00 цагаас А рингэнд/
- Эмэгтэйчүүдийн -60кг жинд М.Намуун дэлхийн аварга Бразилын Ребекка Сантостой /Улаанбаатарын цагаар 21:30 цагаас А рингэнд/
- Эрэгтэйчүүдийн -55кг жинд Х.Билгүүнсайхан АНУ-ын залуу од Лорензо Патрисиотой мөнгөн медалын төлөө тулалдана. /Улаанбаатарын цагаар 00:15 цагт В рингэнд тулалдана/

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.