УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт орсон хулгайчийг олж саатуулжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт орсон хулгайчийг олж саатуулжээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт орсон хулгайчийг илрүүсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 
 
Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэр иргэн Н-ний гэрт хулгайч орж, эд зүйл алдагдсан” мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шалгалтын явцад уг гэмт хэргийг 25 настай, эрэгтэй М үйлдснийг олж тогтоон, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг гэртээ хадгалж байсныг хураан авсан.
 
Тухайн этгээд нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хуульд заасан үндэслэл журмын дагуу нотловол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжилж байна" гэлээ

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 38 минут
Хүний нэр төр гутааж бусдыг доромжилж, худлаа хүн гүтгэсэн муухай авгай. Хүүхэд нь бичсэнийг нь уншаад ичиж байгаа байх даа. Яана даа