🔴Д.Ганмаа: Хүйсийн ялгамжгүйгээр хариуцлага алдсан бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нь зөв

AI хөрвүүлсэн

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаанд УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал болон Ерөнхий сайд Г.Занданшатар нар илтгэл тавьснаар хуралдаан цааш хаалттай үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганмаа: 

-Эрүүл мэндийн салбарт тогтолцооны шинэчлэл хийхдээ гурван үндсэн чиглэлийг баримталж байгаа. Үүнд:

  • нэгдүгээрт, эрх зүйн орчныг сайжруулах замаар тогтолцоог бүхэлд нь үр ашигтай болгох;
  • хоёрдугаарт, улс төрчдийн мэдрэмжид биш экспертүүдийн мэдлэг, дата мэдээлэлд суурилсан шинжлэх ухаанч шийдвэр гаргах;
  • гуравдугаарт, уламжлалт анагаах ухаанаа хүндэтгэсэн, Монгол улсын онцлогт тохирсон эрүүл мэндийн "дизайн"-ыг бүрдүүлэх асуудлууд багтаж байна.

МАН-ын хувьд түүхэн том шийдвэрүүдийг гаргаж ирсэн туршлагатай. Шинэ гишүүний хувьд намын зүгээс хэрэгжүүлж буй зохион байгуулалтын арга хэмжээ болон гаргах шийдвэрүүдийг ажиглаж байгаа бөгөөд аливаа асуудалд нухацтай хандах шаардлагатай. 

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд хатуу байр суурьтай байгаа. Хэрэв хулгай, авлигын асуудал бодитой тогтоогдсон бол түүнийг эцэслэн шийдвэрлэж, зайлшгүй хариуцлага тооцох нь ард түмэн болон намын гишүүдийн итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой. Нөгөө талаас, үндэслэлгүйгээр бие биеэ гүтгэх, улс төржилт хийх нь зохимжгүй бөгөөд ийм тохиолдолд улс төрийн соёл гаргаж, уучлалт гуйж, асуудлыг нэг мөр болгож цайруулах ёстой гэж үзэж байна.

Нийгэмд үүсээд буй "бүгдээрээ хулгайч" гэх хавтгайрсан шүүмжлэл нь залуучуудын ирээдүйд итгэх итгэлийг мохоож, гадагшаа явах сэдлийг төрүүлж байгаад харамсаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.